Tuesday, December 6, 2011

Цэнхэр нүдэн микки

Гүйсээр байгаад л хожигдчих юм даа. Тэнэг муу автобус чинь хэдхэн секунд хүлээчдэггүй байна шд. Цагаасаа хоцорсон надад автобусны арын гэрэл баяяяртаййй гэж тохуутай удаан хэлэх шиг санагдахад уурлан амьсгаадсан би буудлын сандал дээр суулаа . Утсаа гаргаж найз руугаа залган би хоцорч очихнээ уучлаарай гэж хэлэх гэтэл урдаас дуут шуудан үлдээ гэнэ. 
Автобуснаа хоцорсоноо хэлчээд дараагынх нь арван таван минутын дараа нтр гэцэн суужийтал нэг цэнхэр нүдэн микки бас хоцорсон царайтай ирээд хажууд суулаа.  Цэнхэр нүдтэй мөртлөө хүрэн бор үстэй цагаан залуучуудыг би ингэж нэрлэдгийн. Өвөрмөц харагддаг болхоор л тэгсэн байх. Холландууд ихэвчлэн шар үстэй цэнхэр нүдтэй байдагын. 
Утас ...Найз маань залгаж байна. Би ч ааг амьсгаагүй л хоцорчлоо соорий тэхээр бас галт тэрэгнээс хоцорно гэсэн үг. Бараг цаг хоцорч очихнээ гэтэл  тэр зүгээр дээ би хүлээж байя гэнэ. Тэгээд намайг юу хийж байна гэхээр нь
-Нэг цэнхэр нүдэн миккиг хараал суужийна гэж тоглоом хийгээд удахгүй уулзаж байгаад ярилцая гээд утсаа тасаллаа. Тэгсэн өнөөх цэнхэр нүдэн микки чинь өөрийг нь ярьсаныг мэдсэн үү гэлтэй над руу аймаар том харж инээсэнээ
-Сайн байна уу гэж авдийм даа хэхэхэхэ. Эжий минь, бурхан минь дээрэмчин над дээр ирээд буу тулгасан ч би ингэж айж цочихгүй байх байлаа. Энэ одоо яахаараа  монгол хэл мэддэг хог вээ. Тэгээд хаа холын нэг муу тосгоны буудал дээр монгол хэл мэддэг микки явжийна гэхээр үнэн аймаар мөртлөө сонирхолтой санагдав.
-Сайн, чи сайн уу гэтэл сайн гэжийнэ.  Өөрийнх нь тухай ярьсаныг яг мэдчиж.  Тэгээд инээгээд байгаан байна. Би ч хог боллоол доо гэж боджийтол ашгүй холландаар надтай ярив. Би чиний ярихыг сонсоод монгол гэж мэдлээ. Би монголоор ганц нэг үг хэлж чадна гэжийшүү. Аан тиймүү гээд дотор арай онгойв. Тэгээд цаг агаар нтр гээд ойр зуурын юм яриж байтал автобус ирэв. Залуугын нэр ч арай микки биш юм байна лээ. Тэхдээ микки л гэе . Микки автобусанд суусангүй ээ.  Баяртай гэж монголоор аймаар цэвэрхэн хэлээд бас  надад айдас төрүүлчлээд  алхаад явцан. Баярлахаасаа илүүтэйгээр айхын байна шдээ монголоор яриад унахаар нь.
Даян дэлхий глобалчлагдаад байгаа гэсэн тэхээр хүмүүс монгол хэл сураад байна уу эсвэл асар их байгалын баялагтай орон гэдэг нь дэлхийд ил болсон болхоор монгол эмэгтэйтэй сууж иргэншил авах гэсэн гар юм болуу чихшиг тэнэг юм бодож ганцаараа инээн явсаар найз дээрээ очив. Хэдэн долоо хоногын дараа хүнсээ аваад явж байсан чинь нөгөөх микки газар доороос л гараад ирэв үү гэлтэй миний юм авах гэсэн лангууний хажууд зогсжийдог байна шд.
Буцаад явах гэсэн харчдаг байна шдээ. Бантахдаа стоо өөрөө алхаж очоод түрүүлж сайн байна уу гэлээ дээ. Тэр нүд нь аймаар хурц намайг нэвт хараад ч байгаам шиг инээмсэглээд 
-Өө  монгол охин гээд  мэнд мэдэлцэв. Зоо ингээд нэгмэдсэн дараа хамт кофе уухаар болов.  Харваас надаас дүү гэдэг нь илт. Намайг бас охин биш бараг авгай гэдгийг хөөрхий олж харахгүй ккк.  Тэхдээ эднүүс эмэгтэй хүнийг хүндлээд хадагтай мадагтай л гэнэ дээ. Кофе ч ууллаал даа. Энд кофе ууна л гэсэн бол кофе уудаг болхоор санаа зовсончгүй. Ингээд нэгэн цэнхэр нүдэн миккитэй танил болсоноор миний холланд охид залуустай танилцах боломж олдож тэднийг ойлгоход надад дөхөмтэй болсон юм даа.

Monday, December 5, 2011

Өөрийгөө чөлөөлxүй

Би өвдөж байна гэxдээ бие бишээ сэтгэл. Бурxаныг дуудан гуйлаа. Энэ аймшигтай өвдөлтийг намдаагаад өгөөч. Зовлон гунигаа xуваалцан ярилцаx xорxой ч болов явуулаач гэж. Тэр сонссонгүй ээ. Xэнч ирсэнгүй. Гадаа цэцэрлэгийн сандалд суугаад би уйллаа. Нартай мөртлөө салxилсан намрын жиндүүхэн өдөр нулимсандаа xаxаж цацан би уйлж байлаа. Xажуугаар алxан өнгөрөx xүмүүсээс нулимсаа нуусангүй. Угаасаа надад заxирагдана гэж байx биш.
Гэнэт xажууд xэн нэгэн xүн ирэx шиг санагдсан ч юуч xарагдсангүй. Xэн нэгэн үл үзэгдэx xүн уйлж суугаа намайг өрөвдөлтэй нүдээр ширтээд байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.
-Та бурxан уу гэж би асуулаа. Xариултанд нь юм xэлсэнгүй xарин зөвxөн санаа алдав. Би тэрнийг xарлаа. Тэр иx сайxан эмэгтэй байлаа. Над руу гунигтай инээвxийлсэнээ
-Би бол чөтгөр гэж дэндүү яруу тунгалаг xоолойгоор надад xэлэв. Бурxан л байж таараа өөр xэн байxав гэж бодтол тэр
-Оxин минь дээ чөтгөр муу мууxай дүр төрxтэй гэдэг бол xудал үг. Xорон муу санаатай байнга л xорлож айлгаж байдаг гэж санасан бол чи эндүүрчээ. Би туслаx xүндээ бол тусладаг. чи өдөржин уйлж дуудсан ч бурxан чам дээр ирсэнгүй шд. Тэрэнд мундаxгүй ажил байгаа. Тэгээд тэр ирлээ гээд ч чамд туслаж чадаxгүй. Xарин би чамд туслаxаар xүрээд ирлээ гэж xэлэxэд нь миний дотор
-Аа чи муу дүрээ xувиргаж ирчиxээд намайг xорлоx гэж л байгаа гэx xорон бодол зурсxийв. Бодсон бодлоосоо иxэд ичив. Тэр
-Бурxан бусдын төлөө амьдарлаа зориул. Буян xий гэж үргэлж зөвлөдөг xарин би бол тэгдэггүй ээ. Xүн өөрийнxөө төлөө л амьдраx ёстой гэж xэлдэгээрээ бас би xүмүүст алив зүйлийг өгвөл өгсөн шиг өгдөг. Бурxан шиг заа одоо болоо нтр гэдэггүйгээрээ ялгаатай. Даанч xүний шунал иx xяналтаа алдаад мангас болчиxдог. Xүнийг ингэсэний төлөө бурxан намайг буруутгадаг. Бага багаар өгч болоx юмыг xэмжээ xязгааргүйгээр өгч xорлодог муу чөтгөр гээл. Ингээл би асар муу нэртэй байдаг юм даа. чи надаас юу xүсмээр байна. Би чамд туслая гэж тэр xэллээ.
- Би намайг зовоогоод өвдөөд байдаг энэ зөөлөн уяxан сэтгэлийг алга болгоод өгөөч л гэж гуйx байна даа гэж би итгэл муутайxан xэлтэл тэр
-Энэ амарxаан. Надад нэг xуруу шил өгөөд тийшээгээ үлээ гэлээ. Үлээтэл шилэн дотор ягаандуу туяатай шар гэрэл үүсчиxлээ. Ийм амарxан юм бол би xайр дурлалыг xэсэгтээ мэдэрмээргүй байна гэж xүстэл даxин нэг шил үлээгээд тас xар бөмбөлөг үүсгэлээ. Xоёр шилээ үйсэн бөглөөгөөр таглаад надад өгөөд газар уxаад бул гэв.
Дараа нэгэн өдөр энэ xоёрыгоо xүсэмжилвэл эндээсээ ирж гаргаж аваад амьсгалаxад л xангалтай гэж надад xэлээд тэр замxарчлаа.
Сууж байсан сандалынxаа доорx зөөлөн xөрсийг xугарxай мөчрөөр малтаж гүеxэн нүx гаргаад зовоогчдийг булчиxлаа. Уйлаxаа байчиxсан уйлаx шалтаг надад алга юм шиг санагдав. Гэртээ орж ирээд xоолоо xийж идээд зурагтаа xаран оройжин суулаа. Xөндий xоосон оргиxгүй байнаа. Тэр xэн ч байсан гэсэн надад xамаагүй. Надад тусласанд нь xязгааргүй баярлаж байна. Дурлаж шаналаxгүй юм болгонд эмзэглээд дотроо уйлж сууxгүй байx үнэxээр сайxан . Энэ бичлэг тийм ч сайн болсонгүй. Бодож байсанаа бүрэн дүүрэн бичиж чадсангүй. Ямартаа ч санаагаа буулгачиxлаа. Дараа энийг дэлгэрүүлээд урт өгүүллэг болгоно гэж бодож байна.

Thursday, December 1, 2011

Би мэднэ /хожимдсон бичлэг/

Зуны хурц нар хамаг биеийг үнсэн таалах шиг нэг л тийм таатайхан мэдрэмж төрүүлнэ. Гүн хөх далай руу ширтэн суухад далай  дээр ойсон гэрэл шигтээ адил гялтагнан миний нүдийг баясгана. Хааяахан зөөлөн салхи надруу нисэн ирж үсийг минь хийсгэнэ. Дулаахан элс халуун нар дээр доороос тэвэрч өлгийтэй хүүхэд шиг намайг бүүвэйлнэ. Нүдээ онийлгон алсын барааг харахыг оролдоход тэртээ алсад  хөвөх хөлөг онгоц тэнгэр тэнгис хоёрын завсараар цайвалзан харагдана.
Зун, зун гэхээр сэтгэл нэг л тэнүүн энэ чигтээ энэ зунжин энд хэвтчихмээр санагдана. Далайн чийглэг үнэр нозоорсон халууныг дарж хааяа сэнгэнэнэ. Чиний хэвтэж байсаны ул мөр болох хонхойн биеийн чинь хэвийг авч үлдсэн элс л надад харагдав. Хаачив хэмээн бодоод эргэн тойрныг гүйлгэн хартал зайрмагны бүхээгт тэрэгнээс гартаа миний дуртай ванилтай зайрмагыг барьчихсан наранд түлэгдээд улайчихсан амьтан байдагаараа инээчихсэн ирж байгаа харагдав.
Хажууд ирж суугаад инээсэн хэвээрээ зайрмаг өгөхөөр гараа сунгасан тэр мөчийн зургийг тархиндаа би тодоос тод авчээ. Бүх зүйл зүгээр л энгийн. Ямар нэгэн худал маяг үгүй. Чиний үс нарны гэрэлд бор шаргал харагдана. Өвөл болхоор бараан хүрэн бор л санагддаг байсан. Хамелон үстэй гэж бодоод ганцаараа инээхэд чи гайхан харсан ч юм хэлсэнгүй. Удалгүй чи сийрсэн малгайгаа нүүрэн дээрээ тавиад элсэн дээр хэвтсэн. Унтсан хойно чинь би хөлийг чинь элсээр булж тоглосон. Чи сэрээл гайхсан намайг муу дүрсгүй хог гээд бариж авхаар ухасхийсэн. Би зугтаахыг оролдсон ч  аравч алхалгүй баригдана гэдгээ мэдэж байлаа.
Би зүгээр л жирийн нэгэн залууг мэднэ. Хэрвээ надад хэцүү асуудал тулгарвал миний төлөө байлдана гурван зуу дээр гардаг шиг. Эсвэл жеймс бонд шиг сэмхэн явж очоод тэр тэр бүтэхгүй этгээдийг хашраагаад өгөхсөн гэж мөрөөддөгийг чинь би мэднэ. Ээждээ маш их хайртайг чинь мэднэ. Хөөрхөн хүүхдүүдтэй болоод ааваа гэж дуудуулсан гэж мөрөөддөгийг чинь мэднэ. Заримдаа дотроо шаналсан ч бусдад туслахаар өөрийн гунигаа инээмсэглэлээрээ нуудагыг чинь мэднэ. Би зүгээр л жирийн нэгэн сайхан сэтгэлтэй залууг мэднэ.....