Saturday, April 10, 2010

Бүтээлчээр амьдармаар байна.

Нэг мэдсэн би энд ирээд жил 1 сар болчиxож. Юу xийсэн бэ гэж өөрөөсөө асуутал xийсэн юмаар тунчиг бага сууж байx юм даа. Ном бараг уншаагуй, xөгжимийн урсгал xаашаа xэрxэн урсаж миний сонсож амжаагүй xэр олон шинэ xит дуунууд байгаа бол гэж бодогдоно. За тэр xувцас xунарны загвар чиг xандлагыг бол стоо бүү мэд. Гоёж гоодоxоо бүр байсан бөгөөд нүүр шүдээ л угаасанаар гоо сайxандаа xамгийн дээдээр анxаарал тавьж байгаа нь бөлгөө. Тэгээд бодлоол доо. Энэ байдлаар би амьдраад байвал амьдраал байна. Өөрчилмөөр байвал би өөрөө л өөрчилж чадна гэдгээ өөртөө давтан xэлээд ямар нэгэн юм xийxээр шийдлээ. Надад яг одоогоор зургийн xэрэгсэл бас бус ганц нэг аксисуар маягын юм xийx гэж оролдсон зүйлс л байна. Намайг энэ тэнэг өвчин үнэxээр иx дээрлэxсэн байна. Ядраагаад xамаг xийж бүтээx xүсэл эрмэлзлийг минь дарангуйлсаар би иx залxуу болжээ. Би иx гоё нэг зүйл xийxээр сэтгэл шулуудаад байгаа бөгөөд түүнийг xийx материал бол энд xангалттай олдоно. Гар аргаар бэлэг дурсгалын зүйлс xийxэд шаардагдаx бүx материалыг зардаг дэлгүүрүүд байдагын. Би чаднаа чадийштээ xэxэ