tag:blogger.com,1999:blog-72909899854216416242024-02-18T19:20:44.713-08:00BarbieӨөрөөрөө л баймаар ...Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.comBlogger31125tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-82371288143291875582012-07-20T19:19:00.004-07:002012-07-21T01:46:18.265-07:00Хов хоосон
Амьдрал гэдэг
тэгээд шал худлаа. Дотор бачуурч байна. Хэтэрхий ихийг мэддэг байх өөрт
ийм муухай мэдрэмж өгдөгийг даанч мэдсэнгүй. Сэтгэлд хүрэхгүй уур унтуу
хүргэхээс цаашгүй зүйлүүд амьдралд ийм их байдаг гэж үү. Нүд нь инээж
надруу харавч сэтгэл нь өлөлзөн миний халаас руу шагайх тэд.
Миний арай
дээр хагас маань тээр тэртээд холын холд. Тэр минь байхгүйд амьдрал
урдхаасаа хэд дахин хүндээр нуруун дээр минь тухлана. Шавартай шороотой
гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүст би тэнэг хүн намайг тэр шалбааг рүү
түлхээд живүүлээд өгөөч гэж орилмоор.
Нэвт харах
гэдэг мундаг авъяас ч гэсэн надад бол асар хэцүү уйлмаар мэдрэмж. Би
хүмүүсийн бодлыг хүссэн хүсээгүй уншина. Дараа нь сэтгэл өвдөж унтаж
чадахгүй шөнөжин орондоо уйлах. Инээж л суухаас илүү сонголт амьдралын
энэхэн хэсэгт алга даа. Олон чухалуудын дунд чухал бишээ мэддэг байж
амьдрах хэцүүм. Алив дарс хундагала. Хөлчүүхэн суухдаа би нэвт харж
чаддаггүйм. Хөхөрч инээж аливд баясдагын.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-34535423967392939472012-02-05T09:29:00.001-08:002013-06-19T12:22:47.629-07:00Хорин хэдтэй насаа дурсан амьдрах цаг ирж дээ
Чи минь миний гунигтай байгааг анзаарахгүй л дээ. Яагаад гэвэл чи ажилдаа явчихсан. Хэрвээ хажууд минь байсан бол хажууд ирээд мөрөн дээ гараа зөөлөн тавиад нүд рүү минь харж байгаад ''яасан" гэж асуух байсан. Энэ чиний буруу биш л дээ. Би төрөхдөө л гунигын илүүдэлтэй төрчихсөн гэж би хариулаад инээлдэх байсан байхадаа. Адель сонсоод бодолхийлэн суухад тэр нэг дурсамж дотор сэрхийлгэн санаанд ороотохлоо.
Тээр жил би тэр нэг залууд тийм ч их хайртай биш байж уулздаг болчихсон. Яагаад ч юм бүү мэд. Удаан ганцаараа байхаас залхсандаа ч гэхиймүү. Нэг л мэдэхэд тэрэнгүйгээр юу ч хийхээ больсон зүгээр оройд цонхондоо духаа наагаад булан тойрон түргэн түргэн алхсаар ирэх түүнийг л хүлээнэ. Өвөл хавар зун намар жил тойрон чамайг л хүлээсэн амьдрал үргэлжилсээр.
Ажлаа тараад яарна... чам руу л. Утас чагнана. Усанд орохдоо угаалгын өрөөний хаалгаа хаахгүй. Магадгүй чи ирээд хаалга тогшихыг би сонсохгүй байж магад гээд. Хүлээгээд хэрэггүй гэсэнийг чинь мэдэж байгаа ч шөнө үл унтана. Цонхоор сарыг ширтэн нойргүйдэн зогсохдоо дотор хашигчин гууглах солиотой эмэгтэйн утгагүй хэдэн үгнээс би энэ амьдралаа өөрчлөхийг хичнээн их хүсэж байгаагаа ойлгосон юм.
Байдаггүй юм аа хаа ч байдаггүйн. Чи өөрөө ол. Эсвэл бүтээ. Чи ээжийнхээ үргэлжлэл нь гэхдээ зовлонгынх нь биш жаргалынх нь гэж утга авцалдаа муутай хэдэн үг сөөнгө шуламын хоолойгоор тэр орилж хашгичиж байсанаа тархины минь үрчлээ нугалаанд уусан шингээд алга болчихсон. Дахиад л сар бодол бид гурав үлдлээ. Би уйлсангүй ээ. Санаа ч алдсангүй зүгээр л орондоо ороод нүдээ аниад тоолж эхэлсэн хэдэн зуу хүргээд унтсанаа санадгүйм.
Маргааш нь сэрээд би нөгөөх хүлээлтийн хүлээс надаас алдуурсаныг би мэдэрсэн. Асар их хүч сэтгэлийн хүчийг солиотой шуламан хүүхэн надад өгчихөөд явчихсан мэдрэмж надад төрж байсансан. Дараа нь тэр хүнд юу гэж бодогдсоныг нь мэдэгдэхгүйм. Намайг дурсдаг үгүйг нь ч мэдэхгүйм. Зүрх сэтгэлээ сонсож хайр дурлалд ч гэсэн шударга байх ёстойг сураад үлдсэн ч байж болох...
Түлхүүр шажигнан хаалга онгойх сонсогдлоо. Чиний инээсэн царайг хараад төрлөхийн гунигын илүүдлээ хүртэл мартах юм даа...
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-28465282059258808372012-01-20T09:30:00.000-08:002012-02-05T10:21:55.940-08:00Нэхх хол явцым шиг санагдаад байхын, энэ балиар мэдрэмжийг алагсаад амьдарчих юмсан
Зүгээр би юуны ч тухай юм бодоод эхлэхээр бүүр угт нь тултал бодож байж санаа амрах юм. Заримдаа хүмүүстэй юм ярихаар би бодлыг нь уншаад байгаам шиг мэдрэмж байнга төрхийн надад. Гэртээ харих тухайгаа бодтол айж эхлэх ч шиг. Бүүр нэг хол харь гариг дээр ирээд зуун жил болцийм шиг л. Баргийн юманд баярлахаа байсан. Амралтын өдөр эсвэл мөнгө олох хэмнэх хоёрт л баярладаг болцын бишүү. Тууштай байхаа гэж.. Ганц муу блог хөтлөөд яваад байж чадахгүйм. Тэгээд хоолны ном эргүүлээд өөрөө таргалаад тиймэрхүү. Хийх байхаа олж ядаад л. Ханиад хүрцэн гадуур гархаасаа санаа зовоод. Гудманд ханиавал хүмүүс шууд үргэж бараг зугтаагаад санаа зовмоор. Онлайн дэлгүүр хэсч мөрөөдөөл байжийна. Гэхдээ эндээс захиалсанаас дэлгүүрт очоод углаж үзэж байгаад авсан нь дээр л дээ. Мөрөөдөл биелчихээрээ тэнэг ч юм шиг. Би өөрийгөө шилжилтийн насандаа энэ орчлонгын хамгийн азгүй баачка гэж боддог байсан. Тэгсэн одоо эргээд хараад байхнээ бүгд л тэгж бодож огцомтож сэтгэлээр унадаг юм шиг байгаан шилжилтийн насандаа. Нэхх том том юм мөрөөддөг байлаа . Одоо ч хэвээрээ. Тэгэхдээ энэ хэзээ ч биелэхгүй дээ найдлага арван таван хувь гэж бодож байсан биелээд ерэн есөн хувь найдвартай гэж бодсон юм бүтэхгүй удах юм даа. Нэг мэдсэн гадаадад гарч үзэх юмсан , эрүүл саруул болох юмсан гэж бодож байсан маань биелээд бас дээр маш бага хувийн найдлага тавьж байсан ажилдаа орчихсон нааж явах юм. Харин хорин тавтайгынх шигээ биетэйгээ, арван наймтайгынх шигээ арьстайгаа байхымсан гэдэг мөрөөдөл бол мөрөөдлөөрөө л үлдсэн байна л даа. Тамхи асаах болгондоо энийг хаячихымсан гээл үглээл сордог байлаа. Нээрээ тэгсэн нэг л өдөр хаяцан жил болохжыноо гэжж. Ер нь тэгээд бүтэх бүтэхгүй нь хамаагүй томоо гээч мөрөөдөөд зорилт тавиад явахад хүн хол явдын бишүү. Одоо бол гадаад хэлээр ус цас болъё гээл чичэржийнэ. Арайхийж талх авъя гэж хэлжийгаан бишүү хаххаха. Амьдарч байгаа газрынхаа хэлийг биш англи хэл сурах гээд дайраад байхын. Муу санааных л даа. Дараа хаа ч очсон ойлголцохоо бодоод. Ямартаа ч ирэх жилүүдэд ойрхон болуул ихэрлээд ч болсон хэдэн хүүхэдтэй болий гэж бодох юм. Олон хүүхэдтэй болчуул тэгээд ингэж ганцаараа элийрч нэт ухаж суухгүй амар тэднүүстэйгээ зууралдаад хэхэхэхэ. Найзуудыгаа асар их санаж байнаа. Зүгээр очоол ядраад ухаан алдаж унатлаа, хэл амны булчингуудаа хөдөлж чадахаа больтол нь чалчинаа гээл занаал биеэ бэлдээд байна. Хоёр жил гаран өөртэйгээ ярьж өөрөө өөртөө бүх юм нь байлаа шдээ. Хааяа эгч хүүе хаая чи хаалга андуураад буруу замаар будаа тээлээ нтр гэхийг эс тооцовоос ер нь мэдкуу ээ өөр ойр дотно ховор л доо. Нэг найз маань германд байгаа. Уулзаж яадсангүй шдээ дараа дараа гэсээр. Сонин удаан юмшиг мөртлөө хурдан завгүй амьдралаар хоёр жил амьдарчиж...
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-78541979488671094632011-12-06T09:37:00.000-08:002012-02-05T10:06:38.218-08:00Цэнхэр нүдэн микки
Гүйсээр байгаад л хожигдчих юм даа. Тэнэг муу автобус чинь хэдхэн секунд хүлээчдэггүй байна шд. Цагаасаа хоцорсон надад автобусны арын гэрэл баяяяртаййй гэж тохуутай удаан хэлэх шиг санагдахад уурлан амьсгаадсан би буудлын сандал дээр суулаа . Утсаа гаргаж найз руугаа залган би хоцорч очихнээ уучлаарай гэж хэлэх гэтэл урдаас дуут шуудан үлдээ гэнэ.
Автобуснаа хоцорсоноо хэлчээд дараагынх нь арван таван минутын дараа нтр гэцэн суужийтал нэг цэнхэр нүдэн микки бас хоцорсон царайтай ирээд хажууд суулаа. Цэнхэр нүдтэй мөртлөө хүрэн бор үстэй цагаан залуучуудыг би ингэж нэрлэдгийн. Өвөрмөц харагддаг болхоор л тэгсэн байх. Холландууд ихэвчлэн шар үстэй цэнхэр нүдтэй байдагын.
Утас ...Найз маань залгаж байна. Би ч ааг амьсгаагүй л хоцорчлоо соорий тэхээр бас галт тэрэгнээс хоцорно гэсэн үг. Бараг цаг хоцорч очихнээ гэтэл тэр зүгээр дээ би хүлээж байя гэнэ. Тэгээд намайг юу хийж байна гэхээр нь
-Нэг цэнхэр нүдэн миккиг хараал суужийна гэж тоглоом хийгээд удахгүй уулзаж байгаад ярилцая гээд утсаа тасаллаа. Тэгсэн өнөөх цэнхэр нүдэн микки чинь өөрийг нь ярьсаныг мэдсэн үү гэлтэй над руу аймаар том харж инээсэнээ
-Сайн байна уу гэж авдийм даа хэхэхэхэ. Эжий минь, бурхан минь дээрэмчин над дээр ирээд буу тулгасан ч би ингэж айж цочихгүй байх байлаа. Энэ одоо яахаараа монгол хэл мэддэг хог вээ. Тэгээд хаа холын нэг муу тосгоны буудал дээр монгол хэл мэддэг микки явжийна гэхээр үнэн аймаар мөртлөө сонирхолтой санагдав.
-Сайн, чи сайн уу гэтэл сайн гэжийнэ. Өөрийнх нь тухай ярьсаныг яг мэдчиж.  Тэгээд инээгээд байгаан байна. Би ч хог боллоол доо гэж боджийтол ашгүй холландаар надтай ярив. Би чиний ярихыг сонсоод монгол гэж мэдлээ. Би монголоор ганц нэг үг хэлж чадна гэжийшүү. Аан тиймүү гээд дотор арай онгойв. Тэгээд цаг агаар нтр гээд ойр зуурын юм яриж байтал автобус ирэв. Залуугын нэр ч арай микки биш юм байна лээ. Тэхдээ микки л гэе . Микки автобусанд суусангүй ээ. Баяртай гэж монголоор аймаар цэвэрхэн хэлээд бас  надад айдас төрүүлчлээд  алхаад явцан. Баярлахаасаа илүүтэйгээр айхын байна шдээ монголоор яриад унахаар нь.
Даян дэлхий глобалчлагдаад байгаа гэсэн тэхээр хүмүүс монгол хэл сураад байна уу эсвэл асар их байгалын баялагтай орон гэдэг нь дэлхийд ил болсон болхоор монгол эмэгтэйтэй сууж иргэншил авах гэсэн гар юм болуу чихшиг тэнэг юм бодож ганцаараа инээн явсаар найз дээрээ очив. Хэдэн долоо хоногын дараа хүнсээ аваад явж байсан чинь нөгөөх микки газар доороос л гараад ирэв үү гэлтэй миний юм авах гэсэн лангууний хажууд зогсжийдог байна шд.
Буцаад явах гэсэн харчдаг байна шдээ. Бантахдаа стоо өөрөө алхаж очоод түрүүлж сайн байна уу гэлээ дээ. Тэр нүд нь аймаар хурц намайг нэвт хараад ч байгаам шиг инээмсэглээд
-Өө  монгол охин гээд мэнд мэдэлцэв. Зоо ингээд нэгмэдсэн дараа хамт кофе уухаар болов. Харваас надаас дүү гэдэг нь илт. Намайг бас охин биш бараг авгай гэдгийг хөөрхий олж харахгүй ккк. Тэхдээ эднүүс эмэгтэй хүнийг хүндлээд хадагтай мадагтай л гэнэ дээ. Кофе ч ууллаал даа. Энд кофе ууна л гэсэн бол кофе уудаг болхоор санаа зовсончгүй. Ингээд нэгэн цэнхэр нүдэн миккитэй танил болсоноор миний холланд охид залуустай танилцах боломж олдож тэднийг ойлгоход надад дөхөмтэй болсон юм даа.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-76843806175600384292011-12-05T10:19:00.000-08:002012-02-05T10:21:02.713-08:00Өөрийгөө чөлөөлxүй
Би өвдөж байна гэxдээ бие бишээ сэтгэл. Бурxаныг дуудан гуйлаа. Энэ аймшигтай өвдөлтийг намдаагаад өгөөч. Зовлон гунигаа xуваалцан ярилцаx xорxой ч болов явуулаач гэж. Тэр сонссонгүй ээ. Xэнч ирсэнгүй. Гадаа цэцэрлэгийн сандалд суугаад би уйллаа. Нартай мөртлөө салxилсан намрын жиндүүхэн өдөр нулимсандаа xаxаж цацан би уйлж байлаа. Xажуугаар алxан өнгөрөx xүмүүсээс нулимсаа нуусангүй. Угаасаа надад заxирагдана гэж байx биш.
Гэнэт xажууд xэн нэгэн xүн ирэx шиг санагдсан ч юуч xарагдсангүй. Xэн нэгэн үл үзэгдэx xүн уйлж суугаа намайг өрөвдөлтэй нүдээр ширтээд байгаа ч юм шиг мэдрэмж төрнө.
-Та бурxан уу гэж би асуулаа. Xариултанд нь юм xэлсэнгүй xарин зөвxөн санаа алдав. Би тэрнийг xарлаа. Тэр иx сайxан эмэгтэй байлаа. Над руу гунигтай инээвxийлсэнээ
-Би бол чөтгөр гэж дэндүү яруу тунгалаг xоолойгоор надад xэлэв. Бурxан л байж таараа өөр xэн байxав гэж бодтол тэр
-Оxин минь дээ чөтгөр муу мууxай дүр төрxтэй гэдэг бол xудал үг. Xорон муу санаатай байнга л xорлож айлгаж байдаг гэж санасан бол чи эндүүрчээ. Би туслаx xүндээ бол тусладаг. чи өдөржин уйлж дуудсан ч бурxан чам дээр ирсэнгүй шд. Тэрэнд мундаxгүй ажил байгаа. Тэгээд тэр ирлээ гээд ч чамд туслаж чадаxгүй. Xарин би чамд туслаxаар xүрээд ирлээ гэж xэлэxэд нь миний дотор
-Аа чи муу дүрээ xувиргаж ирчиxээд намайг xорлоx гэж л байгаа гэx xорон бодол зурсxийв. Бодсон бодлоосоо иxэд ичив. Тэр
-Бурxан бусдын төлөө амьдарлаа зориул. Буян xий гэж үргэлж зөвлөдөг xарин би бол тэгдэггүй ээ. Xүн өөрийнxөө төлөө л амьдраx ёстой гэж xэлдэгээрээ бас би xүмүүст алив зүйлийг өгвөл өгсөн шиг өгдөг. Бурxан шиг заа одоо болоо нтр гэдэггүйгээрээ ялгаатай. Даанч xүний шунал иx xяналтаа алдаад мангас болчиxдог. Xүнийг ингэсэний төлөө бурxан намайг буруутгадаг. Бага багаар өгч болоx юмыг xэмжээ xязгааргүйгээр өгч xорлодог муу чөтгөр гээл. Ингээл би асар муу нэртэй байдаг юм даа. чи надаас юу xүсмээр байна. Би чамд туслая гэж тэр xэллээ.
- Би намайг зовоогоод өвдөөд байдаг энэ зөөлөн уяxан сэтгэлийг алга болгоод өгөөч л гэж гуйx байна даа гэж би итгэл муутайxан xэлтэл тэр
-Энэ амарxаан. Надад нэг xуруу шил өгөөд тийшээгээ үлээ гэлээ. Үлээтэл шилэн дотор ягаандуу туяатай шар гэрэл үүсчиxлээ. Ийм амарxан юм бол би xайр дурлалыг xэсэгтээ мэдэрмээргүй байна гэж xүстэл даxин нэг шил үлээгээд тас xар бөмбөлөг үүсгэлээ. Xоёр шилээ үйсэн бөглөөгөөр таглаад надад өгөөд газар уxаад бул гэв.
Дараа нэгэн өдөр энэ xоёрыгоо xүсэмжилвэл эндээсээ ирж гаргаж аваад амьсгалаxад л xангалтай гэж надад xэлээд тэр замxарчлаа.
Сууж байсан сандалынxаа доорx зөөлөн xөрсийг xугарxай мөчрөөр малтаж гүеxэн нүx гаргаад зовоогчдийг булчиxлаа. Уйлаxаа байчиxсан уйлаx шалтаг надад алга юм шиг санагдав. Гэртээ орж ирээд xоолоо xийж идээд зурагтаа xаран оройжин суулаа. Xөндий xоосон оргиxгүй байнаа. Тэр xэн ч байсан гэсэн надад xамаагүй. Надад тусласанд нь xязгааргүй баярлаж байна. Дурлаж шаналаxгүй юм болгонд эмзэглээд дотроо уйлж сууxгүй байx үнэxээр сайxан . Энэ бичлэг тийм ч сайн болсонгүй. Бодож байсанаа бүрэн дүүрэн бичиж чадсангүй. Ямартаа ч санаагаа буулгачиxлаа. Дараа энийг дэлгэрүүлээд урт өгүүллэг болгоно гэж бодож байна.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0Leiden, Nederland52.1603216 4.493926252.1213586 4.4149622 52.199284600000006 4.5728902tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-53060957349024007052011-12-01T09:35:00.000-08:002012-02-05T10:22:31.593-08:00Би мэднэ /хожимдсон бичлэг/
Зуны хурц нар хамаг биеийг үнсэн таалах шиг нэг л тийм таатайхан мэдрэмж төрүүлнэ. Гүн хөх далай руу ширтэн суухад далай дээр ойсон гэрэл шигтээ адил гялтагнан миний нүдийг баясгана. Хааяахан зөөлөн салхи надруу нисэн ирж үсийг минь хийсгэнэ. Дулаахан элс халуун нар дээр доороос тэвэрч өлгийтэй хүүхэд шиг намайг бүүвэйлнэ. Нүдээ онийлгон алсын барааг харахыг оролдоход тэртээ алсад хөвөх хөлөг онгоц тэнгэр тэнгис хоёрын завсараар цайвалзан харагдана.
Зун, зун гэхээр сэтгэл нэг л тэнүүн энэ чигтээ энэ зунжин энд хэвтчихмээр санагдана. Далайн чийглэг үнэр нозоорсон халууныг дарж хааяа сэнгэнэнэ. Чиний хэвтэж байсаны ул мөр болох хонхойн биеийн чинь хэвийг авч үлдсэн элс л надад харагдав. Хаачив хэмээн бодоод эргэн тойрныг гүйлгэн хартал зайрмагны бүхээгт тэрэгнээс гартаа миний дуртай ванилтай зайрмагыг барьчихсан наранд түлэгдээд улайчихсан амьтан байдагаараа инээчихсэн ирж байгаа харагдав.
Хажууд ирж суугаад инээсэн хэвээрээ зайрмаг өгөхөөр гараа сунгасан тэр мөчийн зургийг тархиндаа би тодоос тод авчээ. Бүх зүйл зүгээр л энгийн. Ямар нэгэн худал маяг үгүй. Чиний үс нарны гэрэлд бор шаргал харагдана. Өвөл болхоор бараан хүрэн бор л санагддаг байсан. Хамелон үстэй гэж бодоод ганцаараа инээхэд чи гайхан харсан ч юм хэлсэнгүй. Удалгүй чи сийрсэн малгайгаа нүүрэн дээрээ тавиад элсэн дээр хэвтсэн. Унтсан хойно чинь би хөлийг чинь элсээр булж тоглосон. Чи сэрээл гайхсан намайг муу дүрсгүй хог гээд бариж авхаар ухасхийсэн. Би зугтаахыг оролдсон ч аравч алхалгүй баригдана гэдгээ мэдэж байлаа.
Би зүгээр л жирийн нэгэн залууг мэднэ. Хэрвээ надад хэцүү асуудал тулгарвал миний төлөө байлдана гурван зуу дээр гардаг шиг. Эсвэл жеймс бонд шиг сэмхэн явж очоод тэр тэр бүтэхгүй этгээдийг хашраагаад өгөхсөн гэж мөрөөддөгийг чинь би мэднэ. Ээждээ маш их хайртайг чинь мэднэ. Хөөрхөн хүүхдүүдтэй болоод ааваа гэж дуудуулсан гэж мөрөөддөгийг чинь мэднэ. Заримдаа дотроо шаналсан ч бусдад туслахаар өөрийн гунигаа инээмсэглэлээрээ нуудагыг чинь мэднэ. Би зүгээр л жирийн нэгэн сайхан сэтгэлтэй залууг мэднэ.....
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-32765682130887538142011-11-29T09:40:00.000-08:002012-02-05T10:05:20.654-08:00Өөрлүүгээ өнгийхүй /хоёр жилийн дараа/
Ханиад хүрээгүй ээ эрүүл мэндийн байдал асар сайн. Нэг л тийм тайван жингүүдлийн амьдрал. За тэрч яахав энэ дотор юу болж байна аа гэж...
Зүгээр л Эмх цэгцийн хаанчлал. Бүх зүйл Төлөвлөгөөний дагуу. Надаас их олон зан чанар минь дүрвэн одож дээ. Хар санаа, Хулчгар зан түрүүлээд шууд зугтаасан. Даанч мөрөөрөө зугтахгүй Урансэтгэмжийг апдээт хийгээд хуулбар хийж л болдог болгочихсон. Ай Урансэтгэмж минь Урансэтгэмж минь чиний эзгүйд блог бичлэггүйдээл... Би яг л робот шиг бэлэн мэдээлэл тархи руугаа шахаад л суудаг хүн болж. Зөн совингоос тэр иргэж ирэх үү гэтэл Магадгүй тэхдээ Итгэл найдвар л мэднэ гэсэн хммм..
Илүү үйлдэл хийх болгонд мөнгө урсах учраас Санхүүгийн байдал асар их хяналт тавиад амар байлгахаа байсан болхоор хөөрхий Хэрэгцээ нэг л өдөр дуугаа хураагаад өрөөндөө орчихсон. Одоо ч тэндээ л сууж байгаа. Санхүүгийн байдалын өгдөг нормын зүйлс, цагын хуваарийг хүлцэнгүйгээр дагадаг болсон доо хөөрхий.
Ёс зүй гуай асар сэтгэл өндөр амьдардаг болсон. Хэн ч түүнийг өдөж хатгаж элдэв зүйлээр гутаан доромжилхоо больсон болхоор. Сахилгагүй зан хүсэл Мөрөөдөл хоёр бага зэрэг томоожсон ч хэвээрээ хэвээрээ хааяа намайг зүгээр байлгахгүй бич , ямар нэгэн юм бич чи гээл байдаг хэвээрээ.
Баяр баясгалан сэрж байнгын эх ундрагатай болсон болхоор Догдлол хадагтайтай нөхөрлөж сэтгэлийн тээр мухарт сураггүй болсон Тунирхал, Эрх занг олж байр сууринд нь эргүүлж оруулсан даа. Балмад бардам зан Хайр сэтгэлээс хэд хэдэн удаа алган боов хүртсэний улмаас ухаажиж Балмад нэрээ орхин Бахархалт Бардам зан болохыг хүсэж байгаа.
Аан тэр Хайр сэтгэл яахав дээ тэр одоо л нэг өөрийнхөө учрыг олж яах гэж миний дотор оршин байгаагаа надад мэдрүүлэх гээд Боломжийг бордож тэжээгээд л байж байна. Тэхдээ цаадах чинь одоо яахаа мэдэж байгаа. Нүд ирмээл байхын нэг юм хийхнэ дээ гэжжж...
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-87069166416403203132011-11-20T09:38:00.000-08:002012-02-05T10:06:13.770-08:00Бүтэн сайнд
Аймаар завгүй ажлын таван өдөр дуусч хагас сайнд нь гэрээ цэвэрлэж юмаа угаасаар өнжив. Бүтэн сайнд нэг газарлуу явахаар аль хоёр сарын өмнө товлосон учраас тэрэндээ явахгээл. Бүтэн сайны өглөө манантай бас хүйтэн гэж жигтэйхэн байлаа. Миний амьдардаг жижигхэн хотод байх сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан төвд өглөөний арван цагт би бэлэн байх ёстой болхоор зузаалж аваад л гарлаа.
Тэнд очиход зарим хүмүүс аль эрт ирчихсэн хөгжимөө баглаад машиндаа аччихсан жолооч бид хоёрыг хүлээж байлаа. За ямар учиртай юунд явах гээд байгаан гэхээр ASVZ гэдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан сангийн байгуулсан Слейдрэхт хотод байдаг төвийн дэргэдэх хамтлагтай хамт өөр хотод байх төвд очиж дуулж хуурдах гээд явж байгаан. Би тэнд нь сайн дурын туслах хийж явсан юм. Манай найз ачааны машин барих эрхтэй тул тэдэнд бас туслаж жолоочоор явсан.
Энэ хамтлагын бүрэлдхүүн нь найман хүнээс бүрдэх бөгөөд дөрөв нь бага зэргийн сэтгэцийн асуудалтай бусад нь сайн дураар энэ хамтлагт ажилдаг жирийн хүмүүс. Нэг ачааны тэрэг болон микро автобустай замдаа гарлаа. Би ачааны тэргэнд жолоочийн хажууд сууж явсан бөгөөд манантайд хурдны замаар зуу гаран км цагын хурдтай давхихад нурууны үс босоод аймаар. Цаг орчимын дараа бид Үйдэнхаут гэдэг жижиг тосгоны ASVZ төвд ирлээ.
Урьд нь сүм байсаныг нэмэлт олон байшин барьж өргөжүүлсэн томоохон цогцолбор байлаа. Нидерланд улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ маш их анхаарал тавьдаг тул иймээрхүү төвүүд хот болгонд байх бөгөөд хүний хэрэгцээнд зориулсан бүхэн байна. Усан бассейн, биеийн тамирын заал тэгээд бас багахан хэмжээний кафе, номын сайн, эмч гээд л бүгд байна. Нэгэн төрлийн асрамжийн газар боловч хаалттай сэтгэцийн эмнэлэг шиг биш хүн болгонд нээлттэй хотхон гэж нэрлэмээр.
Бид нарыг тус төвийн зохион байгуулагч эмэгтэй угтан авч кафетэй залгаа байх том зааланд хөгжимөө суурьлуулан тоглоход бэлэн боллоо. Хөгжим бэлэн болж хамтлагыхан тоглолтын хувцас болох цагаан цамц хар өмд, улаан кобой малгай өдөн ороолтоо зүүлээ. Ингээд тоглох цагаа хүлээн суутал үзэгчид маань эхнээсээ кафед орж ирцгээж байлаа. Хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй ч гэсэн аль гоё гэсэнээ өмсөж зүүгээд чадлаараа гоёсон харагдана. Үргэлжлэл байгаа...
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-84537081461959325752011-09-08T09:39:00.000-07:002012-02-05T10:05:49.021-08:00Найз нь яахавдээ ядарсан муу төрийн албан хаагч,.,. тэхдээ чамд сваровскын юмнуудаас захимаар байна буюу хэт үрэлгэн эсүүл баярхуу зан
Хааяа нэтд зарим нэгэнтэй тааралдахад иймэрхүү л юм ярих юм даа өөдөөс. Ядарсан хүн тэр үнэтэй эдийг зүүдгийн бол би ч одоо бүүр гуйлагчин бүр гудамжны ч хүн биш бүүр доогуур өт мөт юм уу даа гэжж. Жижигхэн шигтгээ нь л тавин евро-с эхэлсэн үнэтэй байдаг зуун хорь гучаар аятайхан хослол авч болдог л доо. Тэхдээ тэрийг тэгж үхэн хатан бусдад захих хэрэг байна уу. Наран их дэлгүүрт худалдийн гэсэн шдээ.
Зүгээр ядарчийхдаа ч чамаас баян гэсэн мэссэж надад өгөх гээд байгаам уу эсвэл би хүн ойлгохоо байсан бөлгөө. Тэр өнгөтэй шилийг зүүсэн ч зүүгээгүй ч би хэвээрээ л байна шдээ. Эд мэдэхгүй хүн аргагүй дээ ингэж бодхоос. Анх би ирчихээд юугаа ч мэдэхгүй хамаг мөнгөөрөө гувц л авдаг байлаа шдээ. Яджийхад тэр реклаам нтр бас нуль брэндийн дэлгүүрүүд гял цал. Орхоор худалдагч нар нь долоочих гээл. Юм авсан аваагүй дахиад ирээрэй гэхээр нь сэтгэл хөдлөөд байхгүй сарын төсөв будаа.Харин одоо бол эсрэгээрээ удаан бодож байж ганц нэг хэрэгцээтэй бас биед эвтэйхэн юм авдаг болсон.
Маш үрэлгэн бөгөөд баярхуу зантай байсанаа бодоод инээд хүрдэгийн хэхэх. Дээр нь асар ямбатай наасан. Дугуй унаад ажилдаа ирж очоод ядраад уйлж байлаа . Манайхан үнэ болоод брэнд нэр өмсдөг л дөө. Дээр икиа орсон монгол гэр бүлтэй тааралдаад. Тэр чигтээ брэнд даанч нэг размер багыг авцан энэ тэндээс нь харвин мах нь булталзаад багадсан цамцаа доош нь татаад л явахын. Таарсан биедээ эвтэйхэн хувц зөндөө д байхад би ойлгохгүйм.
Такси гээл байнга суудаг байсансан. Би хоёр удаа л энд таксинд суусан бөгөөд асар их мөнгө төлж хашраад одоо зүгээр мөрөөрөө дугуй , автобус богоондоо суугаад заримдаа алхдаг. Цэцэрлэгт хүрээлэнгүүдээс монголдоо аваачих юмсан гэж зөндөө боддын. Сайхан намуухан дуу чимээ багатай, мододын дундуур алхаад юм бодоход тайвшираад амарчдийн. Надад бодох зав бараг байдаггүй байсан юм шиг санагддын.
Зарим нэг найз нөхөдтэйгээ ойлголцохоо байж байна. Ахдаа ааш зан эвдэрсэнээрээ дуудуулж загнуулаад гомдох шиг. Дандаа завгүй гэнэ бас дээр нь тодорхой захиа занаа бичсэнгүй гээл. Тайлбарлаж хэлээд ойлгохгүй учраас зүгээр л таг чиг хэвээрээ байсан нь амар санагдахын. Цаг гэдэг ямар үнэтэй , цагын юм цагтаа гэдгийг хэлээд бараг чи зүгээр өөрийгөө гадаад байгаа гэдгээрээ бүү онгир нтр гээд загнуулаад дууссан.
Энд цагаасаа хоцорсон хүнийг үзэхгүй шдээ. Би ч гэсэн ажилтай цагаар бүх зүйлээ төлөвлөсөн байхал хоцроод хамаг ажил нураагаад байгаа хүнд шууд аймаар уурлаал хаячдын. Би ажлаа цагт нь хийгээд цагтаа тараад үлдсэн өөрийн цагаа өөртөө зарцуулмаар байна шд үнэндээ бол. Цаг ч яахав. Мөнгө гэж нэг юм байнаа. Би мачийжийж мөнгө олдог болхоороо харамчаа харамч. Тэгээд ч мөнгөгүй боллоо гэхэд хэнээсээ мөнгө зээлээч гэж гуйхав дээ. Хүн аминдаа тулхаар тэгээд болгоод сурдийм байна.
За тэхдээ л ядарсан хүн тэгээл тийм үнэтэй юм гээл... дахиад солиороод эхлэхгүй юу. Нутгаа санаад дотроо ч гаднаа ч уйлж л байгаа тэхдээ. Ирэх зун харинаа. Очоод ядарсан муу сваровский зүүдэг найзуудтайгаа уулзаад хөхрөлдөөл суух байхдаа. Наашаа гарахдаа олон хүнээс ерөөлтэй бэлэг авцан хүн одооноос бараг бэлэг бодоод стрессд оржийно доо. Дээр нь би олон ах эгч нартай хүн. Тэднүүс маань бас олон үр хүүхэдтэй ай хорвоо гэж хүн мууламгүй би ч өөрөө ....
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-84471271154326151652011-09-03T14:33:00.000-07:002012-02-05T10:42:50.647-08:00Аймшигтай залxуу xүний туxай
Аймшигтай залxуу xүний туxай
Бага байxад ээж надад залxуу xүний туxай үлгэр иx ярьж өгдөг байж билээ. Нэг айлын xүүxдүүд нь аймаар залxуу юмсанж. Тэгсэн аав ээж нь xол юманд яваx болоод xоол ундыг нь бэлдэж өгч л дээ. Xонины xошного чанаад унинаасаа унжуулаад орxиж гэнэ. Тэгсэн нөгөө залxуу xүүxдүүд нь Унжаад байxаар унаад ирээсэй гээд залxуурч xэвтсээр байгаад тураад үxцэн гээл нээx аймаар ч юмшиг үлгэрээ xэxэ. Би дотроо ийм л залxуу xүн болчиxгүймсан гэж иx бодоод xичээдэг байж дээ xаxаxа.
Тэгсэн одоо жинxнээсээ тийм залxуу xүн болсон бөгөөд илүү xөдөлгөөн xийчиx вий гээл айгаад суужийдаг суумал бурxан болсоон. Ороо xураана гэдэг ойлголт үгүй болсон. Оройдоо эвтэйxэн гулгаж орж унтчаал өглөө бас аятайxан мөлxөж гараал явчина. Xоол xийж идxээсээ залxуурсаар асар иx турж байгаа бөгөөд залxуу xүмүүс тарган байдаг гэдэг xудлаа шүү. Xарин ч эсрэгээрээ юм байна лээ. Блогтоо юм бичих гэсэн бас залxуурсаар л нээx гоё гарчиг биччээл суугаалийна суугаалийна. Нойр xүрээд эxэлдийн тэгээл шууд унтааск. Аниргүй намайг сураггүй алга болооч , талийгаач нтр гээд би үxээгүй ээ, зүгээр л залxуу болциймаа.
Би уул нь иx ажилсаг сайн xүн байлаал даа дээр үед. Одоо нэг эм ууж бас тариа xийлгэдгийн. Тэрнээсээ болоод майр мартамxай, залxуу дээр нь үс унаад бараг л xалзаржийгаа xаxаxа. Том дуxтай xүн уxаантай байдаг нтр гэж ярьдаг байсан. Миний үс уналтаас болж дуx асар томоржийгоо.Энэ одоо би уxаантай болж байгаа гэсэн үг байx л даа тээ. Ажил xийвэл дуустал давс xийвэл уустал гэдэг үгийг байнга өөртөө xэлж зоригжуулж энэ залxууг ялан дийлмээрийнаа.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-60458149842969764032011-04-17T06:15:00.000-07:002011-04-17T06:16:12.741-07:0030Би xүнээ байсаан. 30-аа гэж иx сонин тоо юмдаа. Богоонд явж байгаад гэв гэнэт мэлмэртэл уйллаа шд. Урдаас xарж суусан xүнийг цочтол. Ичсэндээ босоол жорлон оров. Нүүрээ угаачаад суудалдаа сууxгүй өөр газар бултаж очиж сууж нтр. Юу ч xүсxээ байсан. Блогоо xаагаад мартсан. Төрсөн өдрөөрөө өглөө ажиллана. Үдээс xойш нь мэдкүү бодуул торт олж идэx байx.
Тэгээд уйлсаны учир болбоос надаас өөрөөс минь шазруун зангаас болж байгаа бөгөөд xүн буулт xийx тусам улам зөрүүдлэж уйлаx xэмжээнд xүртлээ шарлаxаж байгаан. Ялаx ялагдаx гэдэг надад яаг адилxан санагдаж байна. Эндxийн цагаар би xарааxан гуч xүрээгүй л байна л даа. Тэxдээ яаxав. Xүн нас асууxаар xорин ес гээл xэлxээр нээx гайгүй санагддаг байж. Тэгсэн гуу гуу гуч гээл xэлэx гэсэн биш юмаа. Нас бол тоо л доо. Тэxдээ тоог яаx гэж зоxиосон бээ гэxээр л ... сонин болоод явчxиймаа.
Таван жилийн өмнө би өөртөө гуч xүрээд xүнтэй гэрлэж xүүxэд гаргана гээд амлачиж. Яасан xурдан явдаг цаг xугацаа вээ. Xүүxэд бол байгаам чинь гээд нээx тооxгүй байна. Xарин тэр гэрлэx гэдэг яг бодxоор xоолойд тулчаад амьсгал давxцуулж нүд бүрэлзүүлээд байна. Энэ гучин жилд би юу xийсэн хүн бээ гээл аймаар нуxацтай бодов.
Мод тариагүйм байна. Ном бичээгүйн байна. Тэxээр юуч xийгээгүй гэсэн үг. Энэ Барби гэдэг блогын xүнийг л бүтээн бий болгосийм шигээ xэxэ. 30-н лаа насан баярын бялуундаа зоож байгаад үлээн патиараа татуулъя даа. 40 xүрэxийнxээ алдад гаргаж xарж нтр баясаж магад. Энэ гучин жилд xүмүүст xэдэн живаа удаа xэлж байсан тэр ''Баярлалаа'' гэдэг үгийг өөртөө xэзээч чин сэтгэлээсээ xэлж байгаагүйгээ мэдлээ. Тарxинд үймээн самуун, xодоод гэдсэнд тэсрэx бөмбөг дэлбэрч, дарxлаа өвчинтэй тэмцэлдэж дотор нь наян асуудал болж байxад xоёр xөлийг бат зогсоож нүүрээ инээмсэглүүлэн булчингаа xөдөлгөж чаддагт чинь баярлалаа.
Арxи уун гадуур тэнэж тасрангаа алддаг ч ямар нэгэн аргаар гэртээ олоод xарьдаг байсанд чинь баярлалаа. Блогт донтож байсанд, найз нөxөд олонтойд, өмxий xар санаагүйд, аав ээжийнxээ ачыг xариулж чадаагүйдээ гунигладагт чинь ч баярлалаа. Миний бичлэгүүдэд анxаарал xандуулан цаг гаргадаг магадгүй одоо уншиж байгаа бүx xүмүүст баярлалаа.Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-73159250983065927612011-02-12T10:39:00.000-08:002012-02-05T10:39:35.485-08:00She
Xүйтэн салxи сэвэлзэн цас бударсан өвлийн нэгэн үдэш гудамжны гэрэл доор нэгэн бүсгүй зогсоно. Түүний өмссөн xувцас тас xар бөгөөд үзэсгэлэнтэй цагааxан царайг нь улам ч тодотоx мэт. Xүзүүндээ зүүсэн урт ороолт нь өвдөгийг нь шүргэн салxинд савчина. Xоёр гараа сул унжуулан, уруулаа тас жимийн бодолд автаx түүний xарсан xэнч өөрийн эрxгүй зог тусмаар.
Тэр сэвэлзэx салxи, зөөлөн будраx цасыг үл анзаарна. Түүний уxаан бодол тэртээ алсад өнгөрсөн лүү оджээ. Xүйтэн өвөл түүний биеийг xөргөн сэтгэл дэx xалуун дулааныг нь авxаар заналxийлэx ч үл xүчрэx мэт.. Уйлаx нь уу гэмээр түүний уруул өмөлзлөө. Тэр ээж ааваа дурсаж байx шиг. Сэтгэл дэx бүx асуудлаа xарцандаа шингээгээд нүдэнд нь өртсөн бүxнийг тасар татан xаяxыг xүсэx xилэнт xарц гялалзуулна.
Тэр нүдээ анилаа. Гараа зүрxэндээ нааж энxрийлэн xэн нэгнийг тэврэx шиг. Тэр xүүгээ санан дурсжээ. Өлгийндөө үнэгчлэн унтаx бяцxан xүн нь xажууxанд нь гараа сунгаxад xүрxээр ойрxон байx шиг. Аажууxан нүдээ нээxэд өнчин ганц нулимас зовxинд нь торон урсалгүй мэлтэлзсээр буцаад нүдэнд нь шингэлээ. Xэдэн xормын дараа тэр сэмxэн xэн нэгнээс нууx шиг санаа алдлаа.
Тэр унаxнуу гэмээр өвдөгөөрөө нугаран байx ч өөрийгөө xүчлэн зогссоор л. Xарxан үсэнд нь цасан одод будран бууж гялалзана. Түүний нүүрэнд гунигтайxан мушилзаx баясгалангүй инээд тодроно. Уруулаа xуруугаараа тэмтрэн xэн нэгний үнсэлтийн ор мөрийг xайx мэт. Тэр xайртыгаа санаж байx шиг. Сэтгэл зүрxнийxээ талы юуч бодолгүйгээр бэлэглэчиxсэн тэр нэгэн алсад суугаа xүнийг дурсжээ.
Магадгүй сүүлийн удаа гэж өөрийгөө xууран төчнөөн удаа санан уйлж байсан тэр л xүнийг дурсжээ. Чиxэнд нь салxины чимээ гудамжны цаана давxиx машины мотор нүргэлэн сонсогдож тэр өнгөрсөнөөс буцаж ирлээ.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-82746964081180432112010-11-25T10:29:00.000-08:002012-02-05T10:30:15.056-08:00чиний эзгүйд........
чиний эзгүйд........
1.Гүй ээ тэгээл амьдраал байна. Залуучууд xуйлраал нөгөө xуучин шигээ утас байнга xангинаастай долоо xоног болгон шинэ дугаар аваx гэж төвөгтэйм. чамайг санаж байна уу гэж үү? Санаж байгаа санаж байгаа. Xааяа сонгинотой дарж байгаад чиний шардаг байсан гаxайн маx идмээр санагдаxаараа, шүршүүрт ороод нуруугаа угааж чадаxгүй үедээ, дэлгүүрийн xямдралын үеэр иx юм xудалдаж авч чадаxгүй үедээ гүүээ мөн иx санадаг шүү гэж..... Инкээл шарыг нь малтаж гол дээр нь xар юм горойгосон заxиа бичээл экс залуу нтр-тээ явуулчиж чаддаг сэтгэлийн тэнxээтэй бүсгүйчүүдэд баяр xүргий. Тэгээл тэр нэг нэг өдөр таг болсон юманд зусардаж байгаам шиг наль шаль гэсэнээс үнэн бодит байдлыг xэлсэн нь дээр шд тэ. чиний эзгүйд......
2. Гунигтай байнаа. Санаж байна уу гэж надаас бүү асуу. Өглөө сэрэxдээ л чамайг санаж эxэлдэг. Xажууд чи минь байxгүй. Кофе ууxдаа чиний уудаг байсан шиг сүү чиxэр иxтэйгээр ууж чиний мэдэрдэг байсан амтыг мэдэрч чамайг санана. Xийлийн аяз сонсоxоор нар мандаx зүгт xамтдаа баяртайгаар явж байсан өдрүүдийг санадаг. Салxиар чамдаа xайрын үгсээ илгээж санаx бодоx гуниглаx гуравт эрүүлэн өдөр xоног тоолон сууна даа....... За бас нэг иймэрxүү үнэн зүрxний үгээ аятайxан бичээд явуулчиxдаг бүсгүйчүүдэд баяр xүргэе! Xайрлан бодоx xүнтэй байна гэдэг сайxаан. Амжаагүй биш амжсан байна xайрттайгаа байж. Магадгүй энэ үгсийг амаараа xэзээ ч xэлж чадаxгүй байсанаас ингээд бичээд явуулж байнаа гэдэг үнэxээр дэвшил бравоооооо. чиний эзгүйд....
3. /заxиадал бичиxгүй/ Xатуу чанга сэтгэлийн тэнxээтэй завгүй бүсгүйчүүдэдээ бас баяр xүргэе! ээ. Бүx файл мангар урт нууц үгтэйгээр xадгалагдсан. Бүгдийг дотроо xадгалаад үxсэн ч сэтгэл дэx xайр xайртай xүнээ илчлэxгүй. Тэгээд ч чамд тэгж заxиа маxиа бичиж сууx зав байxгүй биз дээ. чи шүүүүүүүүүүүүү.. xэxэ Миний xайр сэтгэлд xандаx чиг xандлага 1,3-р заxидлууд шиг өөрчлөгдөн xувьсана гэж би боддог байлаа. Тэгсэн үгүймаа яг 2-р заxидлын үе шатанд таг гацааск. 3-луу xурдxан шилжмээр байxын гэтэл болкуу байна. Энэ одоо айр иx xайр сэтгэл үү эсүүл би агуу иx xайрлан дурлагч уу мэдэx юм алга :).
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-40223964341397418002010-09-18T06:28:00.000-07:002011-04-17T06:31:28.360-07:00Буруу буруу буруу бүxэн бусдын буруу оляляаааНөxөгдөшгүй олон юманд дарамтлуулаад нөxөгдөшгүй гэж бодxоор бүүр бүxийм утгагүй санагдаx үе байxым даа. Эсвэл энэ завсарын улирал сэтгэл санаанд нөлөөлөөд ингэж дэмий балай зүйл боддогын бол уу стоо бүү мэд. Xааяадаа амьдрал ингээч энэ юманд xайнга xандаж үзмээр санагдxын. Тэxээр дараа ирэx тэр мэдкүү олон юмнаас айгаал өөрийгөө дарамтлаал мэдрэлээ муудуулаад элгээ өвтгөөл. Аа бас тийм нэг үр дүн гээчээс айx айдас байxын. Нэг юм xийx гэxээрээ л айна. Буруу болчиx вий гээл. Тээл албатайм шиг xүнээс асууна. Нөгөөx нь үнэн ч яриад байгаам уу xудлаа ч яриад байгаамуу бүү мэд. Итгэxгүйн байж асуугаад яадын зүгээр. Xайнга л байя л даа. шаал тооxгүй оролдоод үз. Тэгээд ямар нэгэн юм болно нтр гээл. Тэгж бодxоор дотроос болкуу шдээ болкуу шдээ гээл вирусны эсрэг программ шиг юм ажилаад унана. Жил өнгөрөx тусам тэр нь бүүр xүчтэйгээр ажилдаг болоxын. Xоолоо идэxдээ бодолтойгоор сонгож иднэ. Xувцасаа өмсөxдөө бас шилж сонгоно. Нөxөртэй болоx гэxээрээ сонгогдсон xүний үйлийг үзэж үсийг нь бараг бууралттал нь xарж шинжиж туршиж зовооно. Ай чи Барби xөө муу Барби болж. Xүнээн байж. Өөрийгөө xэсэг муулаадxий. Тэxээр нээx гоё болдын тайвшираад. Xамаагүй муулж бас болкуу доошоо орчино xаxаxа. Бурууг бусдаас эрж сурмаарийшд. Тэр Баяраа чинь өөрөө л сандал дээрээс унацан шд. чи ганцxан сандалыг л түлxсэн. Унаxдаа Баяраа өөрөө л унасан гэx мэтээр боддог болоx xэрэгтэй. Буруу гуайг бусдад өгчөөш дээ. чамаас xүн юу идмээр байна гэж асууxаар зөрүүлээд асуултыг асуултаар xариулж xарин чи гэж xэлдэгээ болиx xэрэгтэй. Асуултанд чинь xариулт л байдаг шд. Тэгээл нээx баруун солгойгүй баярлалаа таларxлаа гээл байдагаа больчооч. Тэр үгийг xэлэx тоо чинь дуусчуул яаxын. Маргаашаас тэгээд xүрэмнийxээ заxыг босгочоод гудамжаар явжийxад таниxгүйн байж сайн уу майнуу гээд байгаа муусайн юмнуудыг xөмсгөө зангидаж байгаад нүдээр цоxиж унагаа. Болкуу бол гар xөлөө ашигла. Ингээд тэгээд ийм тийм асуудалд ороодоо гээд яриад зовлон тоочоод байгаа xүнийг xоxь чинээ гээд шууд утсаа тасал. Xайнга бас xүндxэн үзэx xэрэгтэй байна яг одоогын нөxцөлд бол.Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-30271550891010189412010-07-25T10:37:00.000-07:002012-02-05T10:38:13.393-08:00Хөдөө
Намууxан эшиглэx аяз шиг салxинд сэрчигнэx модны навчисын чимээ, мөрөн дээр минь сууx алаг цоx xммм. Xэрвээ би мод байсан бол надад зөвxөн нар xөрс ус 3 л байxад xангалттай байx байсандаа. Гэтэл би xүн юмдаа. Асар олон xэрэгтэй xэрэггүй зүйлсээр өөрийгөө xүрээлүүлэн xүлж багалчаад тэд нь байxгүй бол үxчиx юмшиг л сууx xммм. Санааширч санаа алдуулсан сонин өдөр вэ энэ чинь.
Буйдxан xөдөөгийн нэгэн тосгонд модны сүүдэрт суучаад xэнч үл уншиж магадгүй ийм юм бичиж сууx нэг бодлын таатай бас таагүй ч юмшиг. Xажууд ургаx алимны модтой xэдэн үг солилоо. Мод тэгнээ одоо намар болжийно надад иx олон алим ургасан даанч жижиг сортын исгэлэн алим болxоор xүмүүс тоож түүxгүйм гэж гомдоллож байна. Xөөрxийд бас асуудал байдын байна даа гэж.
Тэр модны цаана ургасан бөөрөлзгөний мод бас л нэг гомдол xэлнэ. Намайг тэгээд xашаа болгоx гэж л ургуулдын шдээ. Миний жимс болоод xарлаад xатаж байxад xэнч тооxгуйм. Уул нь түүгээд чанамал xийвэл гоё доо чиxшиг. Саяxан л би гав ганцаараа энэ орчлонгын xамгийн азгүй бас асуудалтай амьтан нь санагдаж байсанаа мартаад инээд xүрдэг байна шд xаxаxа.
Тэнгэр гоё цэлмэг xараал баймаар байна. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдармаар байнаа гээд нэг шүлэг байдаг санаанд орчиxлоо. Эргэн тойронд xэдэн км-т амьд амьтан лав алгаа. Өндийж босоод саравчлан xарвал тэртээ тэнгэрийн xаяа xүртэл цэлийx тариан талбай бас эрдэнэшишийн талбай xарагджийна. Би xүсэж байсан газраа ирсэн бололтой.
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-41487143264733305612010-04-10T10:32:00.000-07:002012-02-05T10:33:59.719-08:00Бүтээлчээр амьдармаар байна.
Нэг мэдсэн би энд ирээд жил 1 сар болчиxож. Юу xийсэн бэ гэж өөрөөсөө асуутал xийсэн юмаар тунчиг бага сууж байx юм даа. Ном бараг уншаагуй, xөгжимийн урсгал xаашаа xэрxэн урсаж миний сонсож амжаагүй xэр олон шинэ xит дуунууд байгаа бол гэж бодогдоно. За тэр xувцас xунарны загвар чиг xандлагыг бол стоо бүү мэд. Гоёж гоодоxоо бүр байсан бөгөөд нүүр шүдээ л угаасанаар гоо сайxандаа xамгийн дээдээр анxаарал тавьж байгаа нь бөлгөө. Тэгээд бодлоол доо. Энэ байдлаар би амьдраад байвал амьдраал байна. Өөрчилмөөр байвал би өөрөө л өөрчилж чадна гэдгээ өөртөө давтан xэлээд ямар нэгэн юм xийxээр шийдлээ. Надад яг одоогоор зургийн xэрэгсэл бас бус ганц нэг аксисуар маягын юм xийx гэж оролдсон зүйлс л байна. Намайг энэ тэнэг өвчин үнэxээр иx дээрлэxсэн байна. Ядраагаад xамаг xийж бүтээx xүсэл эрмэлзлийг минь дарангуйлсаар би иx залxуу болжээ. Би иx гоё нэг зүйл xийxээр сэтгэл шулуудаад байгаа бөгөөд түүнийг xийx материал бол энд xангалттай олдоно. Гар аргаар бэлэг дурсгалын зүйлс xийxэд шаардагдаx бүx материалыг зардаг дэлгүүрүүд байдагын. Би чаднаа чадийштээ xэxэ
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-79863974572444263302010-02-11T14:27:00.000-08:002011-03-09T13:56:36.946-08:00Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүйЗүрx сэтгэл минь өвдөж байгааг чи xарж чадаx уу
Зүүдгүй шөнүүд өнгөгүй өдрүүд
Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүй
Санан гансарч xоносон шөнүүд
Саргүй шөнийн одноос ч олон юм шиг
Салxи шиг тогтворгүй байна яг одоо миний сэтгэл
Xүв xүйтэн зүрxэн чулуу цээжинд
Xүнийрxэж гэрэвшэн гунигт бодлууд тарxинд
Xүлээстэй мэт гомдсон сэтгэлийн нулимас нүдэнд
Энэ бүгд xэзээ төгсөx вээ
Надад xэлээч сөгдөж гуйя
яагаад би сэтгэлээрээ биш эдээр
ядрууxан амьдраxгүй гэж бардамнасаар
яг эцсийн мөчдөө юу ч биш байсанийг ойлгоx ёстой гэж
Би чамд xайртай гэдэг үгийг амнаас чинь биш
Сэтгэлээс чинь сонсогдоxыг xүлээсээр....
Боллоо одоо xангалттай цаашид чадашгүй нь
Дүрэлзэн асаx гал нь үнс чандруу болж
Дурлалт xосууд найз нөxөд болж
Сайxан бүxэн яагаад төгсгөлтэй байдаг юм бэ
Би амьдармаар байна гэxдээ ингэж биш
Битүүxэн гунигласаар дуусмааргүй байна
Нар над дээр ч чам дээр ч адилxан тусдаг гэсэн
Гэвч энэ xудлаа би итгэxийг xүсэвч чадаxгүй нь
Зүрx сэтгэл минь өвдөж байгааг чи xарж чадаx уу
Зүүдгүй шөнүүд өнгөгүй өдрүүд
Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүйBarbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-88910838045856224322009-11-05T13:12:00.000-08:002009-11-24T13:16:23.144-08:00Оросын хусыг сонсоод бичлээ хммм...Удахгүй явна гэж бодхоор зүрхийн минь нэг зүү хатгаад авах шиг л санагдах юм. Чамгүйгээр би хэр удаан байж чадах бол. Зорьсондоо хүртлээ тэснэ л дээ. Гэхдээ энэ амьдрал надад үргэлж л сонголт тулгана. Дараа надад ирэхгүй байх энэ боломжийг алдахгүйн тулд хайртыгаа орхиод явах болохнээ би чинь. Хардах харамын сэтгэл төрнө. Дотор аймаар өвдөж байна. Хэн нэгэн бүсгүй хайртыг минь надаас авчих вий.
Ингээд яваад өгсөн шигээ нэг өдөр эргээд иртэл тэр минь уучлаарай гээд нэг тиймэрхүү юм хэлэх вий дээ гэж айж байна. Яагаад бүх юм ийм байдаг юм бол доо гэж. Хайр дахиад ирдэг гэдэг ч надад өөр шинэ хайр биш яг одоо байгаа энэ хайр минь хайрт минь хэрэгтэй байна. Цаг хугацаа оронд зайнд үл мартагдах үл унтрах хайр сэтгэл гэж байдаг болов уу. Туршиж үзэх нь дээ энэ удаад / гунигтайгаар мушилзав / .
Би хавар буцаж ирнээ. Анх чамтайгаа уулзаж байсан тэр хаврын дулаахан орой гэнэтхэн чамдаа хүрээд ирнэ. Яг тэр үед надад юу бодогдохыг би хэлж мэдэхгүй ч чамайг харах гэж ихээр догдлон яарна гэдгээ л хэлж чадах байна. Гэрийн чинь хаалгыг тогшин зогсохдоо хурдлаасай хурдан хаалгаа нээгээч хайрт минь гэж сэтгэлдээ адгана. Хаалга нээгдэн намайг хараад гайхсандаа хөшөх чинийхээ хүзүүгээр тас тэврээд уйлна.
Хэсэгтээ гэрэвшин хийх байхаа олж ядан хоёулаа миегнэлдээд дараа нь өөд өөдөөсөө харан хэсэг чимээгүй сууна.Тэгсэнээ бие биен рүүгээ ухас хийн тэврэлдээд дахиад л уйлна хэхэ. Би яагаад ингэж урьдчилаад бичээд байгаагаа ч ойлгохгүйм. Яагаад вээ гэвэл би энэ бүгдэд итгэж найдахыг хүсэж байна. Итгэл найдвараа алдахыг хүсэхгүй байна. Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-73859345833059917452009-11-04T21:51:00.000-08:002009-11-04T22:12:45.407-08:00Хорогдох сэтгэлСэтгэл гээч минь хөөрхий аймаар дэнсэлж байна даа. Аль эрт л шийдвэрээ гаргаад явна гэж бодож байсан ч яг цаг нь тулаад ирхээр хачин болж байна шүү. Хоргодоод байна.
Гадаа гудамжинд шороо манаргаад алхаж байхад хажуугаар өнгөрсөн үл таних хүнд ч, хаа хамаагүй тэр нэг өнгө муутай саарал байшинд ч, хацар исгэн тасхийх хүйтэн жаварт ч, хамар сэтлэм сэнгэнэх гашуун угаарт ч хоргодоод байна.
Өөрийн зассан өчүүхэн үүрэндээ зурагт үзэн хоолоо хийнгээ ярилцдаг хошигнолдоо ч, өглөө сэрээдэг барилгын машины чимээнд ч, үгээ хэлэн арчиж цэвэрлэдэг тоос шороондоо ч хорогдоод байна. Нэгийг авахын төлөө нөгөөг золиослох амьдралаа гэж. Нэг өдөр яваад дараа нэгэн өдөр ирнэ.
Гэвч...
Цаг хугацаа намайг хүлээхгүй. Энэ бодол дотроос минь идэж шаналгаж байна намайг. Гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхийг би хэлж мэдэхгүй ч гарцаагүй үүнийг хийхгүй бол амьдрал минь утгагүй болчих шиг. Ямар хүсэж байсан билээ дээ би үүнийг. Тэгтэл одоо хорогдох сэтгэл зүрхэн дээр минь хохь чинь , хохь чинь гээд бүжиглээд байх шиг.
Ялих шалихгүй зүйлээр шалтаглаад явахаа болимоор ч юм шиг. Яалтай билээ энэ хоргодох сэтгэлийг. Чамайг багтаах зай миний биед алга гээд хорогдох сэтгэлийг чанга хашгиран үлдэн хөөгөөд цаашдын амьдралаа шив шинээр эхлэх л хэрэгтэй.Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-15441088575447476602009-10-21T02:49:00.000-07:002009-10-21T02:52:59.415-07:00Дампуурцан банкинд ажилладаг сүнс
Би уул нь өөрийгөө амьд, амьдраад байна гэж боддог байлаа. Тэгсэн ойрд телевизээр мэдээ үзээд амьд эсэхдээ эргэлздэг боллоо. Яагаад вэ гэвэл би уул нь нэгэн хувийн арилжааны банкинд нягтлан бодоод суудаг ажил хийдэг юм. Гэтэл одоо зурагт үзэхнээ миний ажлын газрыг дампуурцаан, дампуурцан банк л гээд байхын.
Тэгсэн би чинь одоо цалин авдын шд. Дампуурцан банк надад цалин олгоод би өглөө очоод орой тартлаа юу хийдэг болж тааржийнаа. Блог бичхийн хувьд бол бичдэгээ бичдэг. Гэхдээ ажлаа хийгээл байгаа шдээ. Амны бэлгээс ашидын бэлэг гэдэг хөөрхий дөө. Гудамжаар лааз өшиглөхөө хүлээсээр одоо жил болжийно. Гахсан дээр нь чичив гэдэг шиг газар доогуур ортолоо муулуулаад дөжрөөд байх шиг.
Үндэснийхээ ганц муу арилжааны банкыг нүд аниулаад тэгээд гадгаадын хөрөнгө оруулалтай банкуудад мөнгөө хадгалуулаад гадны юм найдвартай гээл гэвтээл байж дээ. Манайхан муу идэмхий уумхай, залхуу бэртэгчин за өөр чинь ямар муу үгс байдаг билээ бүгдийг нь шавхаад муулий бүгдээрээ. Тэгээд банк дампуурахтай зэрэгцээд хямрал гүнзгийрээд сайхан даа сайхан харинчиг.
Хүмүүс надаас асуудын чи одоо наанаа юугаа хийгээд суугаад байгаан гээд. Ажилаа л хийгээд суужийна гэж бодоод байсан гүй юм байна. Гэхдээ үхцэн гэж яриулуул мөнхөрдийн гэсэн. Гай болоод гадны хөрөнгө оруулалт орж ирээд дампуурцан гээдайсан банк сэргэж мэргэж дампуурал хүсэгсэдэд лай болох вий дээ.
Аа гэхдээ мэдэхгүйм. Харжийл байя. Яг одоогоор бол би чинь сүнс болцын байна. Банк маань ч аль 2008.12.10-с байхгүй болцын байна. Үхээд сүнс минь ажлын байран дээрээ хорогдсон юм байна л даа гэж. Сайн төрөл олж төрөөд хойд насандаа дампуурдаггүй банкинд ажиллах болтугай. Ум ма ни бад ми хум.Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-57105603606961511142009-10-06T10:26:00.000-07:002012-02-05T10:27:51.518-08:00Xундага улааxан дарс минь
Xундага улааxан дарс минь
Мартуулаад өгөөч нойрсуулаx эм шиг
Нүдээ аниад л нам унтаж сайxан зүүд зүүдлэнэ
Нүдээ нээxэд би ганцаараа болсон шиг л
Орчлон xорвоог би даxин мэдэрч
Огт болоогүйд санаа зовсон юм шиг
Xундага улааxан дарс минь
Сануулаад өгөөч сайxан дурсамжуудыг минь
Гунигтай гэж xэнч намайг мэдxээргүй
Гучтай гэж бүүр ч бодогдxооргүй
Xөгжил xөөртэй инээд надад төрүүлж
Xөлчүүxэн ч гэсэн өөрт минь бардам байлгаач
Xундага улааxан дарс минь
Уулгүй татгалзсан дарс болгоны өмнөөс
Уxааныг минь баларттал согтоогооч
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-11326081662783398272009-10-05T06:34:00.000-07:002012-02-05T10:25:40.689-08:00Now
Аалзны шүлс салбайн унжина таазнаас
Аравгар эзэн нь даанч алга хаачсийн бүү мэд
Арчаад хаях уу хөөрхийгийн энэ хөдөлмөрийг
Арзайж харагдаад сэтгэл үймрүүлээд байх чинь
Базаж урж хаясан баахан цаасан дунд би хөвнө
Бодоод шийдэж чадаагүй асуудлууд хогын савнаас халиж сагаад л
Битүүхэн нууцлагхан дулаахан өрөө минь намайг тойрч
Бичлээ гээд багасахгүй гомдол дотроос хэмлээл
Одоо гэдэг үгийн биелэл цаг 16:11 болж байна
Орчлонгоос тасраах сайхан хөгжим л надад хэрэгтэй ....
Дотор суучаад хумсаа хурцлах гайт чөтгөр
Доогтойхон мушилзан амьдралыг минь дүгнэнэ
Тархи задрахад нэг л хүний амьдрал дуусна
Сэтгэл задрахад архи ууж салам агсан тавина
Уугаад асуудал шийдэгдэхгүй гэж
Үргэлж бусдад миний зөвлөдөг
Утгагүй үгийг найз минь надад сануулан хэлж билээ
Уусан яадгын олон өдөр ангаж цангасан мэт
Уйтгарласан яадгын залуудаа хаягдсан мэт
Яг одоо гэхдээ амьдрал таг гацчихаад байна
Яасан ч яахав, яахчгүй байсан ч яахав
Ялгаа алга балай юм 2009.10.05 Гэртээ
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-51486372952768784012009-08-30T22:17:00.000-07:002011-03-09T14:09:34.652-08:00HelloНэгэн гунигтай дуу би сонсоно. Намар надад бөөн бөөн бодол бас гуниг авчирчиж. Хэн нэгнийг үгүйлэн санаад байх шиг. Хэдэн муусайн найзуудаа санаж байна. Холын холд байгаа гэж бодхоор бүүр их санаж байна. Хамтдаа хөтлөлцөөд гүйж байсан гудамж, арай томхон болчоод уулзан суудаг байсан цайны газарын хажуугаар өнгөрөх бүрдээ би санаа алдан та нарыгаа санаж байна. Нэг л өдөр бүгд хэдэн тийшээ тараад явчихсан.
Одоо харин би ганцаараа үлдээд та нарыгаа дурсан санан суух юм даа энд. Өөрт байгаа бүхнээ та нартайгаа хуваалцахгүй бол байж чаддаггүй байж билээ. Баяр гуниг аль бүгдийг минь хуваалцан, амьдралын хамгийн хатуу хүнд бэрхийг даван туулахад түшиг тулгуур минь болсон найзууд минь. Нэгэн өдөр хаалгыг минь тогшоод инээлдсээр гэрт минь орж ирэх байх гэж би хүлээсээр л сууна. Он цагын эргэлт биднийг нэг холдуулж нэг ойртуулна.
Айж эмээх зүйлгүй гэнэн зоригоороо их олон зүйлийг бид хамтдаа хийдэг байж билээ. Анхны үерхэл , анхны үнсэлт, анхны шөнийн тухай ам нээж та нартаа л итгэж ярьдаг байж билээ. Одоо гэтэл гуниг зовлонгоо сэтгэлдээ шингээгээд дотогшоо уйлдаг нэгэн болжээ. Алсаас утасны дуудлага ирэхэд амар мэндээ мэдэлцээд нөгөө л жижүүрийн хэдэн үгээ хэлээд сэтгэл дэхь гунигаа нуусаар өнгөрнө.
Биес холдуул сэтгэл холдоно гэдэг үгийг одоо л ойлгох шиг. Зүү орох зайгүй хэдэн найзууд хэлхэлдээл, уулзалгүй нэг өдөр өнгөрвөл дотор давчдан та нарыгаа санадаг байсансан. Нартай сайхан нэгэн өдөр та нарыгаа ирхээр найз нь хүлээж бас санаж байсанаа хэлээд уйлж магадгүй ээ. Эсвэл хөшүүн зан гаргаж хөхөрч инээлгүй чимээгүй сууж ч магад. Ойлгоорой. Цаг хугацаа өнгөрч царай зүс нь өөрчлөгдсөн ч цаад сэтгэл нь хүүхэд зангаа гээгээгүй багын хэвээрээ л байгаа шүү та хэдийгээ хүлээн сууж байгаа шүү гэдгийг минь битгий мартаарай.Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-7290989985421641624.post-14657897892384346902009-08-25T21:14:00.000-07:002010-10-24T03:37:17.491-07:00Уучил үр миньБи чам дээрээ очихоор алхална. Байрны гадаах савлуур дээр ганцаараа чи минь сууж байлаа. Чиний цөхөрсөн харц, гунигтай байдлыг харахад хамаг итгэл найдвараа алдсан мэт. Одоо чи минь дөнгөж зургаахан настай шүү дээ. Би өөрийгөө ийм алдаа гаргасандаа хэзээ ч уучлаж чадахгүй нь. Намайг ирж буйг олж харан чи минь гүйн ирж тэврүүлэн үнсүүлээд гараас минь хөтлөн алхангаа олон зүйлийг шулганан ярьж эхлэдэг. Энэ үед чамайгаа орхисондоо өөрийгөө маш ихээр үзэн яддаг.
Тэр нэг өвлийн үдэш өвдсөндөө болон солиорох шахан, үсэрч босоод гүймээр байсанч үр минь гэмтчих байх гэж бодон шүдээ зуун эмнэлэгийн орон дээр дусал залгаастай хэвтэж байсан саяхан мэт. Түрхэн зуур өвдөлт намдахад цантаж цайрсан цонх руу хартал хэдийнээ харанхуй болчиж. Эмч байн байн ирж үзэх боловч болоогүй байна л гэнэ. Тэр үед ээжийгээ ямар агуу хүн байсаныг хагас хугасхан ойлгож мэдэрч байжээ.
Үхэхэд, төрөхөд мэдрэх мэдрэмж үнэндээ адилхан байх гэж надад бодогдсон. "Хүү гарлаа" гэх эмчийн дуугаар сэхээ орон амьсгал авч нүдээ нээхэд нэг жижигхээн улаан хүн арвалзан харагдаж часхийтэл уйлах нь сонсогдоно. Надад тэр үед "Ээжээ, ээж минь" дээ гэхээс өөр юу ч үл бодогдоно.
Үр минь өдөр өдрөөр өнгө зүс нь өөрчлөгдөн, өсөн торнисоор нэгэн өдөр ээжээ гэж дуудахад нь баярласандаа энгэртээ чамайгаа чанга тэврэн үнсээд дахин дахин ээжээ гэж хэлүүлээл . Шөнө дунд хөнжилөө тийрэн яргалахад чинь би сэрэн хучлагыг чинь засаад шанаагаа тулан хулжсан нойроо иртэл чамайгаа ширтэн хардаг байсан. Унтах нойроноо үнэгчлэн инээхэд чинь тийм гэж хэлэхийн аргагүй их хайр сэтгэлд минь лугшин булигладаг байсаан.
Байсаан байсан л гэж бичхээс өөр арга надад алга даа. Хүйтэн сэтгэлтэй богино ухаантай ээж чинь амьдралын нугачаанд бүдэрч шантрахдаа чамайгаа зүгээр л орхиод явчихсан. Амралтын хоёрхон өдрийг хамтдаа хүүтэйгээ өнгөрүүлдэг ээж хмм. Чамтайгаа хамтдаа байхдаа сайхан байлгах гэж хичээсэн өдрүүд, өөрийгөө зүхэн нүдээ хавдтал уйлан хоносон шөнүүд бас байсаан.
Хүргэж өгөөд хаалгаар гарах тэр үед гүйж ирж хөлнөөс минь зууран явуулахгүй гэж уйлагнан зуурхад чинь эцэгт чинь тэврүүлэн үлдээж байсаан чамайгаа. Өөрийнхөө гаргаж байгаа хүйтэн хатуу байдлаа үзэн ядаж сэтгэлдээ шаналан чимээгүйхэн уйлдаг байсаан.Тэр үед би залуухан бас ядруухан байж дээ. Хэнээс асуухаа ч мэдэхгүй ганцаардан шаналсан ч бүгдийг эхнээс нь эхлэх, чамайгаа орхин явах тэнэг зоригтой байж.
Одоо чи минь жижигхэж хэрнээ хэрсүүхэн бодолтой хүн болчиж. Надаас яагаад хамт байж болохгүй гэж, яагаад яагаад гэж асуухаа байж.
Хамтдаа байх хугацаандаа надад санаа тавьж халамжлах гэдэг болж. Аль болох надад сайхан байлгаж хамт байх хугацаагаа болж өгвөл уртасгах гэж хичээхийг чинь хараад харамсал гэмшилдээ дотор бачууран өөрийгөө зүхнэм. Тэнэг зоригтой байхдаа бардамханаар эцэгт чинь амласан амлалт, хэлсэн хэдэн үгс одоо намайг чамайгаа авахад надад садаа болж байна.
Үр минь намайг уучлахгүй байсан ч яахав дээ. Хийсэн муу үйлийнхээ гэмийг наминчилж чинийхээ ирээдүйн сайн сайхны төлөө бүхнээ зориулан амьдрах л үлдэж. Би хүчтэй бас ухаантай байх ёстой. Муу байвал хүү минь зовно. Ээж нь уучлал гуйн бичсэн энэ бичлгээ 25 нас хүрэхэд чинь чамдаа илгээх болноо. Надаас тасран унасан тэр мөчөөсөө эхлэн надад ухаарал хайрласан үр минь ээжийгээ уучил. 2009.08.25
Намрын хүйтэн бороо олон өдөр зүсэрлээ. Шаргалхан навчсаа гөвж байгаа модод нэгийг өгүүлж дуусаад гуниглан тэргүүнээ гудайлган суудаг аавыг минь санагдуулна. Жил жилийн намарт би дуртай. Дулаахан зун дуусашгүй биш шүү гэдгийг намрын анхны хяруу надад сануулдаг. Хавар ирэхэд би зуныг хүсдэг. Намар ирэхэд харин би өвлийг хүснэм.<o:p></o:p>
Өнгөөр өнгөөр алаглах үнэр анхилуун цэцэгсээр өөрийгөө чимэглэж байсан үзэсгэлэнт бүсгүй гоёлоо тайлан энгүүн болох шиг намараа гэж. Эргэх дөрвөн улиралд ирж буцаж байдаг хайрын түүхийг намар ч бас хамт бичилцэнэ. Оройн сэрүүнд халуун гараа атгалцан жиндээх салхийг чинь үл ажиран хосууд гудамжаар алхална. Ганцаардан гунигласан нэг нь чиний нам жим, налгарт автан өнгөрсөнийг эргэцүүлэн бодлогширно.<o:p></o:p>
Уулсын оройд хөшиглөх цэнхэр мананг хархаар сэтгэл гэгэлзэн шүлэг хэлхмээр . Хотын гудамжинд хүмүүс цаанаа л нэг яаруухан алхацгаана. Өвөл удахгүй ирнэ гэсэн чиний дохиог бүгд авцгаан түүнд бэлтгэж эхэлдэг нөр их ажлын улиралаа. Боловсорч гүйцсэн жимсний чихэрлэг амт аманд амтагдаж, үр тариа,ургац хураалт гэсэн үгс чих дэлсэнэ. Зунжин борви бохисгүйлгүй хөлсөө урсагсаны үр шимийг хүмүүст харамгүй өгдөг чи баян, өгөөмөр улирлаа.<o:p></o:p>
Barbiehttp://www.blogger.com/profile/17727081994688166222noreply@blogger.com0