Sunday, February 5, 2012

Хорин хэдтэй насаа дурсан амьдрах цаг ирж дээ

Чи минь миний гунигтай байгааг анзаарахгүй л дээ. Яагаад гэвэл чи ажилдаа явчихсан. Хэрвээ хажууд минь байсан бол хажууд ирээд мөрөн дээ гараа зөөлөн тавиад нүд рүү минь харж байгаад ''яасан" гэж асуух байсан. Энэ чиний буруу биш л дээ. Би төрөхдөө л гунигын илүүдэлтэй төрчихсөн гэж би хариулаад инээлдэх байсан байхадаа. Адель сонсоод бодолхийлэн суухад тэр нэг дурсамж дотор сэрхийлгэн санаанд ороотохлоо. Тээр жил би тэр нэг залууд тийм ч их хайртай биш байж уулздаг болчихсон. Яагаад ч юм бүү мэд. Удаан ганцаараа байхаас залхсандаа ч гэхиймүү. Нэг л мэдэхэд тэрэнгүйгээр юу ч хийхээ больсон зүгээр оройд цонхондоо духаа наагаад булан тойрон түргэн түргэн алхсаар ирэх түүнийг л хүлээнэ. Өвөл хавар зун намар жил тойрон чамайг л хүлээсэн амьдрал үргэлжилсээр. Ажлаа тараад яарна... чам руу л. Утас чагнана. Усанд орохдоо угаалгын өрөөний хаалгаа хаахгүй. Магадгүй чи ирээд хаалга тогшихыг би сонсохгүй байж магад гээд. Хүлээгээд хэрэггүй гэсэнийг чинь мэдэж байгаа ч шөнө үл унтана. Цонхоор сарыг ширтэн нойргүйдэн зогсохдоо дотор хашигчин гууглах солиотой эмэгтэйн утгагүй хэдэн үгнээс би энэ амьдралаа өөрлөхийг хичнээн их хүсэж байгаагаа ойлгосон юм. Байдаггүй юм аа хаа ч байдаггүйн. Чи өөрөө ол. Эсвэл бүтээ. Чи ээжийнхээ үргэлжлэл нь гэхдээ зовлонгынх нь биш жаргалынх нь гэж утга авцалдаа муутай хэдэн үг сөөнгө шуламын хоолойгоор тэр орилж хашгичиж байсанаа тархины минь үрчлээ нугалаанд уусан шингээд алга болчихсон. Дахиад л сар бодол бид гурав үлдлээ. Би уйлсангүй ээ. Санаа ч алдсангүй зүгээр л орондоо ороод нүдээ аниад тоолж эхэлсэн хэдэн зуу хүргээд унтсанаа санадгүйм. Маргааш нь сэрээд би нөгөөх хүлээлтийн хүлээс надаас алдуурсаныг би мэдэрсэн. Асар их хүч сэтгэлийн хүчийг солиотой шуламан хүүхэн надад өгчихөөд явчихсан мэдрэмж надад төрж байсансан. Дараа нь тэр хүнд юу гэж бодогдсоныг нь мэдэгдэхгүйм. Намайг дурсдаг үгүйг нь ч мэдэхгүйм. Зүрх сэтгэлээ сонсож хайр дурлалд ч гэсэн шударга байх ёстойг сураад үлдсэн ч байж болох... Түлхүүр шажигнан хаалга онгойх сонсогдлоо. Чиний инээсэн царайг хараад төрлөхийн гунигын илүүдлээ хүртэл мартах юм даа...

Friday, January 20, 2012

Нэхх хол явцым шиг санагдаад байхын, энэ балиар мэдрэмжийг алагсаад амьдарчих юмсан

Зүгээр би юуны ч тухай юм бодоод эхлэхээр бүүр угт нь тултал бодож байж санаа амрах юм. Заримдаа хүмүүстэй юм ярихаар би бодлыг нь уншаад байгаам шиг мэдрэмж байнга төрхийн надад. Гэртээ харих тухайгаа бодтол айж эхлэх ч шиг. Бүүр нэг хол харь гариг дээр ирээд зуун жил болцийм шиг л. Баргийн юманд баярлахаа байсан. Амралтын өдөр эсвэл мөнгө олох хэмнэх хоёрт л баярладаг болцын бишүү. Тууштай байхаа гэж.. Ганц муу блог хөтлөөд яваад байж чадахгүйм. Тэгээд хоолны ном эргүүлээд өөрөө таргалаад тиймэрхүү. Хийх байхаа олж ядаад л. Ханиад хүрцэн гадуур гархаасаа санаа зовоод. Гудманд ханиавал хүмүүс шууд үргэж бараг зугтаагаад санаа зовмоор. Онлайн дэлгүүр хэсч мөрөөдөөл байжийна. Гэхдээ эндээс захиалсанаас дэлгүүрт очоод углаж үзэж байгаад авсан нь дээр л дээ. Мөрөөдөл биелчихээрээ тэнэг ч юм шиг. Би өөрийгөө шилжилтийн насандаа энэ орчлонгын хамгийн азгүй баачка гэж боддог байсан. Тэгсэн одоо эргээд хараад байхнээ бүгд л тэгж бодож огцомтож сэтгэлээр унадаг юм шиг байгаан шилжилтийн насандаа. Нэхх том том юм мөрөөддөг байлаа . Одоо ч хэвээрээ. Тэгэхдээ энэ хэзээ ч биелэхгүй дээ найдлага арван таван хувь гэж бодож байсан биелээд ерэн есөн хувь найдвартай гэж бодсон юм бүтэхгүй удах юм даа. Нэг мэдсэн гадаадад гарч үзэх юмсан , эрүүл саруул болох юмсан гэж бодож байсан маань биелээд бас дээр маш бага хувийн найдлага тавьж байсан ажилдаа орчихсон нааж явах юм. Харин хорин тавтайгынх шигээ биетэйгээ, арван наймтайгынх шигээ арьстайгаа байхымсан гэдэг мөрөөдөл бол мөрөөдлөөрөө л үлдсэн байна л даа. Тамхи асаах болгондоо энийг хаячихымсан гээл үглээл сордог байлаа. Нээрээ тэгсэн нэг л өдөр хаяцан жил болохжыноо гэжж. Ер нь тэгээд бүтэх бүтэхгүй нь хамаагүй томоо гээч мөрөөдөөд зорилт тавиад явахад хүн хол явдын бишүү. Одоо бол гадаад хэлээр ус цас болъё гээл чичэржийнэ. Арайхийж талх авъя гэж хэлжийгаан бишүү хаххаха. Амьдарч байгаа газрынхаа хэлийг биш англи хэл сурах гээд дайраад байхын. Муу санааных л даа. Дараа хаа ч очсон ойлголцохоо бодоод. Ямартаа ч ирэх жилүүдэд ойрхон болуул ихэрлээд ч болсон хэдэн хүүхэдтэй болий гэж бодох юм. Олон хүүхэдтэй болчуул тэгээд ингэж ганцаараа элийрч нэт ухаж суухгүй амар тэднүүстэйгээ зууралдаад хэхэхэхэ. Найзуудыгаа асар их санаж байнаа. Зүгээр очоол ядраад ухаан алдаж унатлаа, хэл амны булчингуудаа хөдөлж чадахаа больтол нь чалчинаа гээл занаал биеэ бэлдээд байна. Хоёр жил гаран өөртэйгээ ярьж өөрөө өөртөө бүх юм нь байлаа шдээ. Хааяа эгч хүүе хаая чи хаалга андуураад буруу замаар будаа тээлээ нтр гэхийг эс тооцовоос ер нь мэдкуу ээ өөр ойр дотно ховор л доо. Нэг найз маань германд байгаа. Уулзаж яадсангүй шдээ дараа дараа гэсээр. Сонин удаан юмшиг мөртлөө хурдан завгүй амьдралаар хоёр жил амьдарчиж...

Tuesday, December 6, 2011

Цэнхэр нүдэн микки

Гүйсээр байгаад л хожигдчих юм даа. Тэнэг муу автобус чинь хэдхэн секунд хүлээчдэггүй байна шд. Цагаасаа хоцорсон надад автобусны арын гэрэл баяяяртаййй гэж тохуутай удаан хэлэх шиг санагдахад уурлан амьсгаадсан би буудлын сандал дээр суулаа . Утсаа гаргаж найз руугаа залган би хоцорч очихнээ уучлаарай гэж хэлэх гэтэл урдаас дуут шуудан үлдээ гэнэ. 
Автобуснаа хоцорсоноо хэлчээд дараагынх нь арван таван минутын дараа нтр гэцэн суужийтал нэг цэнхэр нүдэн микки бас хоцорсон царайтай ирээд хажууд суулаа.  Цэнхэр нүдтэй мөртлөө хүрэн бор үстэй цагаан залуучуудыг би ингэж нэрлэдгийн. Өвөрмөц харагддаг болхоор л тэгсэн байх. Холландууд ихэвчлэн шар үстэй цэнхэр нүдтэй байдагын. 
Утас ...Найз маань залгаж байна. Би ч ааг амьсгаагүй л хоцорчлоо соорий тэхээр бас галт тэрэгнээс хоцорно гэсэн үг. Бараг цаг хоцорч очихнээ гэтэл  тэр зүгээр дээ би хүлээж байя гэнэ. Тэгээд намайг юу хийж байна гэхээр нь
-Нэг цэнхэр нүдэн миккиг хараал суужийна гэж тоглоом хийгээд удахгүй уулзаж байгаад ярилцая гээд утсаа тасаллаа. Тэгсэн өнөөх цэнхэр нүдэн микки чинь өөрийг нь ярьсаныг мэдсэн үү гэлтэй над руу аймаар том харж инээсэнээ
-Сайн байна уу гэж авдийм даа хэхэхэхэ. Эжий минь, бурхан минь дээрэмчин над дээр ирээд буу тулгасан ч би ингэж айж цочихгүй байх байлаа. Энэ одоо яахаараа  монгол хэл мэддэг хог вээ. Тэгээд хаа холын нэг муу тосгоны буудал дээр монгол хэл мэддэг микки явжийна гэхээр үнэн аймаар мөртлөө сонирхолтой санагдав.
-Сайн, чи сайн уу гэтэл сайн гэжийнэ.  Өөрийнх нь тухай ярьсаныг яг мэдчиж.  Тэгээд инээгээд байгаан байна. Би ч хог боллоол доо гэж боджийтол ашгүй холландаар надтай ярив. Би чиний ярихыг сонсоод монгол гэж мэдлээ. Би монголоор ганц нэг үг хэлж чадна гэжийшүү. Аан тиймүү гээд дотор арай онгойв. Тэгээд цаг агаар нтр гээд ойр зуурын юм яриж байтал автобус ирэв. Залуугын нэр ч арай микки биш юм байна лээ. Тэхдээ микки л гэе . Микки автобусанд суусангүй ээ.  Баяртай гэж монголоор аймаар цэвэрхэн хэлээд бас  надад айдас төрүүлчлээд  алхаад явцан. Баярлахаасаа илүүтэйгээр айхын байна шдээ монголоор яриад унахаар нь.
Даян дэлхий глобалчлагдаад байгаа гэсэн тэхээр хүмүүс монгол хэл сураад байна уу эсвэл асар их байгалын баялагтай орон гэдэг нь дэлхийд ил болсон болхоор монгол эмэгтэйтэй сууж иргэншил авах гэсэн гар юм болуу чихшиг тэнэг юм бодож ганцаараа инээн явсаар найз дээрээ очив. Хэдэн долоо хоногын дараа хүнсээ аваад явж байсан чинь нөгөөх микки газар доороос л гараад ирэв үү гэлтэй миний юм авах гэсэн лангууний хажууд зогсжийдог байна шд.
Буцаад явах гэсэн харчдаг байна шдээ. Бантахдаа стоо өөрөө алхаж очоод түрүүлж сайн байна уу гэлээ дээ. Тэр нүд нь аймаар хурц намайг нэвт хараад ч байгаам шиг инээмсэглээд 
-Өө  монгол охин гээд  мэнд мэдэлцэв. Зоо ингээд нэгмэдсэн дараа хамт кофе уухаар болов.  Харваас надаас дүү гэдэг нь илт. Намайг бас охин биш бараг авгай гэдгийг хөөрхий олж харахгүй ккк.  Тэхдээ эднүүс эмэгтэй хүнийг хүндлээд хадагтай мадагтай л гэнэ дээ. Кофе ч ууллаал даа. Энд кофе ууна л гэсэн бол кофе уудаг болхоор санаа зовсончгүй. Ингээд нэгэн цэнхэр нүдэн миккитэй танил болсоноор миний холланд охид залуустай танилцах боломж олдож тэднийг ойлгоход надад дөхөмтэй болсон юм даа.