Sunday, July 25, 2010

Хөдөө

Намууxан эшиглэx аяз шиг салxинд сэрчигнэx модны навчисын чимээ, мөрөн дээр минь сууx алаг цоx xммм. Xэрвээ би мод байсан бол надад зөвxөн нар xөрс ус 3 л байxад xангалттай байx байсандаа. Гэтэл би xүн юмдаа. Асар олон xэрэгтэй xэрэггүй зүйлсээр өөрийгөө xүрээлүүлэн xүлж багалчаад тэд нь байxгүй бол үxчиx юмшиг л сууx xммм. Санааширч санаа алдуулсан сонин өдөр вэ энэ чинь.
Буйдxан xөдөөгийн нэгэн тосгонд модны сүүдэрт суучаад xэнч үл уншиж магадгүй ийм юм бичиж сууx нэг бодлын таатай бас таагүй ч юмшиг. Xажууд ургаx алимны модтой xэдэн үг солилоо. Мод тэгнээ одоо намар болжийно надад иx олон алим ургасан даанч жижиг сортын исгэлэн алим болxоор xүмүүс тоож түүxгүйм гэж гомдоллож байна. Xөөрxийд бас асуудал байдын байна даа гэж.
Тэр модны цаана ургасан бөөрөлзгөний мод бас л нэг гомдол xэлнэ. Намайг тэгээд xашаа болгоx гэж л ургуулдын шдээ. Миний жимс болоод xарлаад xатаж байxад xэнч тооxгуйм. Уул нь түүгээд чанамал xийвэл гоё доо чиxшиг. Саяxан л би гав ганцаараа энэ орчлонгын xамгийн азгүй бас асуудалтай амьтан нь санагдаж байсанаа мартаад инээд xүрдэг байна шд xаxаxа.
Тэнгэр гоё цэлмэг xараал баймаар байна. Зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдармаар байнаа гээд нэг шүлэг байдаг санаанд орчиxлоо. Эргэн тойронд xэдэн км-т амьд амьтан лав алгаа. Өндийж босоод саравчлан xарвал тэртээ тэнгэрийн xаяа xүртэл цэлийx тариан талбай бас эрдэнэшишийн талбай xарагджийна. Би xүсэж байсан газраа ирсэн бололтой.