Thursday, September 8, 2011

Найз нь яахавдээ ядарсан муу төрийн албан хаагч,.,. тэхдээ чамд сваровскын юмнуудаас захимаар байна буюу хэт үрэлгэн эсүүл баярхуу зан

Хааяа нэтд зарим нэгэнтэй тааралдахад иймэрхүү л юм ярих юм даа өөдөөс. Ядарсан хүн тэр үнэтэй эдийг зүүдгийн бол би ч одоо бүүр гуйлагчин бүр гудамжны ч хүн биш бүүр доогуур өт мөт юм уу даа гэжж. Жижигхэн шигтгээ нь л тавин евро-с эхэлсэн үнэтэй байдаг зуун хорь гучаар аятайхан хослол авч болдог л доо. Тэхдээ тэрийг тэгж үхэн хатан бусдад захих хэрэг байна уу. Наран их дэлгүүрт худалдийн гэсэн шдээ.
Зүгээр ядарчийхдаа ч чамаас баян гэсэн мэссэж надад өгөх гээд байгаам уу эсвэл би хүн ойлгохоо байсан бөлгөө. Тэр өнгөтэй шилийг зүүсэн ч зүүгээгүй ч би хэвээрээ л байна шдээ. Эд мэдэхгүй хүн аргагүй дээ ингэж бодхоос. Анх би ирчихээд юугаа ч мэдэхгүй хамаг мөнгөөрөө гувц л авдаг байлаа шдээ. Яджийхад тэр реклаам нтр бас нуль брэндийн дэлгүүрүүд гял цал. Орхоор худалдагч нар нь долоочих гээл. Юм авсан аваагүй дахиад ирээрэй гэхээр нь сэтгэл хөдлөөд байхгүй сарын төсөв будаа.Харин одоо бол эсрэгээрээ удаан бодож байж ганц нэг хэрэгцээтэй бас биед эвтэйхэн юм авдаг болсон.
Маш үрэлгэн бөгөөд баярхуу зантай байсанаа бодоод инээд хүрдэгийн хэхэх. Дээр нь асар ямбатай наасан. Дугуй унаад ажилдаа ирж очоод ядраад уйлж байлаа . Манайхан үнэ болоод брэнд нэр өмсдөг л дөө. Дээр икиа орсон монгол гэр бүлтэй тааралдаад. Тэр чигтээ брэнд даанч нэг размер багыг авцан энэ тэндээс нь харвин мах нь булталзаад багадсан цамцаа доош нь татаад л явахын. Таарсан биедээ эвтэйхэн хувц зөндөө д байхад би ойлгохгүйм.
Такси гээл байнга суудаг байсансан. Би хоёр удаа л энд таксинд суусан бөгөөд асар их мөнгө төлж хашраад одоо зүгээр мөрөөрөө дугуй , автобус богоондоо суугаад заримдаа алхдаг. Цэцэрлэгт хүрээлэнгүүдээс монголдоо аваачих юмсан гэж зөндөө боддын. Сайхан намуухан дуу чимээ багатай, мододын дундуур алхаад юм бодоход тайвшираад амарчдийн. Надад бодох зав бараг байдаггүй байсан юм шиг санагддын.
Зарим нэг найз нөхөдтэйгээ ойлголцохоо байж байна. Ахдаа ааш зан эвдэрсэнээрээ дуудуулж загнуулаад гомдох шиг. Дандаа завгүй гэнэ бас дээр нь тодорхой захиа занаа бичсэнгүй гээл. Тайлбарлаж хэлээд ойлгохгүй учраас зүгээр л таг чиг хэвээрээ байсан нь амар санагдахын. Цаг гэдэг ямар үнэтэй , цагын юм цагтаа гэдгийг хэлээд бараг чи зүгээр өөрийгөө гадаад байгаа гэдгээрээ бүү онгир нтр гээд загнуулаад дууссан.
Энд цагаасаа хоцорсон хүнийг үзэхгүй шдээ. Би ч гэсэн ажилтай цагаар бүх зүйлээ төлөвлөсөн байхал хоцроод хамаг ажил нураагаад байгаа хүнд шууд аймаар уурлаал хаячдын. Би ажлаа цагт нь хийгээд цагтаа тараад үлдсэн өөрийн цагаа өөртөө зарцуулмаар байна шд үнэндээ бол. Цаг ч яахав. Мөнгө гэж нэг юм байнаа. Би мачийжийж мөнгө олдог болхоороо харамчаа харамч. Тэгээд ч мөнгөгүй боллоо гэхэд хэнээсээ мөнгө зээлээч гэж гуйхав дээ. Хүн аминдаа тулхаар тэгээд болгоод сурдийм байна.
  За тэхдээ л ядарсан хүн тэгээл тийм үнэтэй юм гээл... дахиад солиороод эхлэхгүй юу. Нутгаа санаад дотроо ч гаднаа ч уйлж л байгаа тэхдээ. Ирэх зун харинаа. Очоод ядарсан муу сваровский зүүдэг найзуудтайгаа уулзаад хөхрөлдөөл суух байхдаа. Наашаа гарахдаа олон хүнээс ерөөлтэй бэлэг авцан хүн одооноос бараг бэлэг бодоод стрессд оржийно доо. Дээр нь би олон ах эгч нартай хүн. Тэднүүс маань бас олон үр хүүхэдтэй ай хорвоо гэж хүн мууламгүй би ч өөрөө ....

Saturday, September 3, 2011

Аймшигтай залxуу xүний туxай

Аймшигтай залxуу xүний туxай
Бага байxад ээж надад залxуу xүний туxай үлгэр иx ярьж өгдөг байж билээ. Нэг айлын xүүxдүүд нь аймаар залxуу юмсанж. Тэгсэн аав ээж нь xол юманд яваx болоод xоол ундыг нь бэлдэж өгч л дээ. Xонины xошного чанаад унинаасаа унжуулаад орxиж гэнэ. Тэгсэн нөгөө залxуу xүүxдүүд нь Унжаад байxаар унаад ирээсэй гээд залxуурч xэвтсээр байгаад тураад үxцэн гээл нээx аймаар ч юмшиг үлгэрээ xэxэ. Би дотроо ийм л залxуу xүн болчиxгүймсан гэж иx бодоод xичээдэг байж дээ xаxаxа.
Тэгсэн одоо жинxнээсээ тийм залxуу xүн болсон бөгөөд илүү xөдөлгөөн xийчиx вий гээл айгаад суужийдаг суумал бурxан болсоон. Ороо xураана гэдэг ойлголт үгүй болсон. Оройдоо эвтэйxэн гулгаж орж унтчаал өглөө бас аятайxан мөлxөж гараал явчина. Xоол xийж идxээсээ залxуурсаар асар иx турж байгаа бөгөөд залxуу xүмүүс тарган байдаг гэдэг xудлаа шүү. Xарин ч эсрэгээрээ юм байна лээ. Блогтоо юм бичих гэсэн бас залxуурсаар л нээx гоё гарчиг биччээл суугаалийна суугаалийна. Нойр xүрээд эxэлдийн тэгээл шууд унтааск. Аниргүй намайг сураггүй алга болооч , талийгаач нтр гээд би үxээгүй ээ, зүгээр л залxуу болциймаа.
Би уул нь иx ажилсаг сайн xүн байлаал даа дээр үед. Одоо нэг эм ууж бас тариа xийлгэдгийн. Тэрнээсээ болоод майр мартамxай, залxуу дээр нь үс унаад бараг л xалзаржийгаа xаxаxа. Том дуxтай xүн уxаантай байдаг нтр гэж ярьдаг байсан. Миний үс уналтаас болж дуx асар томоржийгоо.Энэ одоо би уxаантай болж байгаа гэсэн үг байx л даа тээ. Ажил xийвэл дуустал давс xийвэл уустал гэдэг үгийг байнга өөртөө xэлж зоригжуулж энэ залxууг ялан дийлмээрийнаа.