Sunday, February 5, 2012

Хорин хэдтэй насаа дурсан амьдрах цаг ирж дээ

Чи минь миний гунигтай байгааг анзаарахгүй л дээ. Яагаад гэвэл чи ажилдаа явчихсан. Хэрвээ хажууд минь байсан бол хажууд ирээд мөрөн дээ гараа зөөлөн тавиад нүд рүү минь харж байгаад ''яасан" гэж асуух байсан. Энэ чиний буруу биш л дээ. Би төрөхдөө л гунигын илүүдэлтэй төрчихсөн гэж би хариулаад инээлдэх байсан байхадаа. Адель сонсоод бодолхийлэн суухад тэр нэг дурсамж дотор сэрхийлгэн санаанд ороотохлоо. Тээр жил би тэр нэг залууд тийм ч их хайртай биш байж уулздаг болчихсон. Яагаад ч юм бүү мэд. Удаан ганцаараа байхаас залхсандаа ч гэхиймүү. Нэг л мэдэхэд тэрэнгүйгээр юу ч хийхээ больсон зүгээр оройд цонхондоо духаа наагаад булан тойрон түргэн түргэн алхсаар ирэх түүнийг л хүлээнэ. Өвөл хавар зун намар жил тойрон чамайг л хүлээсэн амьдрал үргэлжилсээр. Ажлаа тараад яарна... чам руу л. Утас чагнана. Усанд орохдоо угаалгын өрөөний хаалгаа хаахгүй. Магадгүй чи ирээд хаалга тогшихыг би сонсохгүй байж магад гээд. Хүлээгээд хэрэггүй гэсэнийг чинь мэдэж байгаа ч шөнө үл унтана. Цонхоор сарыг ширтэн нойргүйдэн зогсохдоо дотор хашигчин гууглах солиотой эмэгтэйн утгагүй хэдэн үгнээс би энэ амьдралаа өөрчлөхийг хичнээн их хүсэж байгаагаа ойлгосон юм. Байдаггүй юм аа хаа ч байдаггүйн. Чи өөрөө ол. Эсвэл бүтээ. Чи ээжийнхээ үргэлжлэл нь гэхдээ зовлонгынх нь биш жаргалынх нь гэж утга авцалдаа муутай хэдэн үг сөөнгө шуламын хоолойгоор тэр орилж хашгичиж байсанаа тархины минь үрчлээ нугалаанд уусан шингээд алга болчихсон. Дахиад л сар бодол бид гурав үлдлээ. Би уйлсангүй ээ. Санаа ч алдсангүй зүгээр л орондоо ороод нүдээ аниад тоолж эхэлсэн хэдэн зуу хүргээд унтсанаа санадгүйм. Маргааш нь сэрээд би нөгөөх хүлээлтийн хүлээс надаас алдуурсаныг би мэдэрсэн. Асар их хүч сэтгэлийн хүчийг солиотой шуламан хүүхэн надад өгчихөөд явчихсан мэдрэмж надад төрж байсансан. Дараа нь тэр хүнд юу гэж бодогдсоныг нь мэдэгдэхгүйм. Намайг дурсдаг үгүйг нь ч мэдэхгүйм. Зүрх сэтгэлээ сонсож хайр дурлалд ч гэсэн шударга байх ёстойг сураад үлдсэн ч байж болох... Түлхүүр шажигнан хаалга онгойх сонсогдлоо. Чиний инээсэн царайг хараад төрлөхийн гунигын илүүдлээ хүртэл мартах юм даа...