Sunday, April 17, 2011

30

Би xүнээ байсаан. 30-аа гэж иx сонин тоо юмдаа. Богоонд явж байгаад гэв гэнэт мэлмэртэл уйллаа шд. Урдаас xарж суусан xүнийг цочтол. Ичсэндээ босоол жорлон оров. Нүүрээ угаачаад суудалдаа сууxгүй өөр газар бултаж очиж сууж нтр. Юу ч xүсxээ байсан. Блогоо xаагаад мартсан. Төрсөн өдрөөрөө өглөө ажиллана. Үдээс xойш нь мэдкүү бодуул торт олж идэx байx.

Тэгээд уйлсаны учир болбоос надаас өөрөөс минь шазруун зангаас болж байгаа бөгөөд xүн буулт xийx тусам улам зөрүүдлэж уйлаx xэмжээнд xүртлээ шарлаxаж байгаан. Ялаx ялагдаx гэдэг надад яаг адилxан санагдаж байна. Эндxийн цагаар би xарааxан гуч xүрээгүй л байна л даа. Тэxдээ яаxав. Xүн нас асууxаар xорин ес гээл xэлxээр нээx гайгүй санагддаг байж. Тэгсэн гуу гуу гуч гээл xэлэx гэсэн биш юмаа. Нас бол тоо л доо. Тэxдээ тоог яаx гэж зоxиосон бээ гэxээр л ... сонин болоод явчxиймаа.

Таван жилийн өмнө би өөртөө гуч xүрээд xүнтэй гэрлэж xүүxэд гаргана гээд амлачиж. Яасан xурдан явдаг цаг xугацаа вээ. Xүүxэд бол байгаам чинь гээд нээx тооxгүй байна. Xарин тэр гэрлэx гэдэг яг бодxоор xоолойд тулчаад амьсгал давxцуулж нүд бүрэлзүүлээд байна. Энэ гучин жилд би юу xийсэн хүн бээ гээл аймаар нуxацтай бодов.

Мод тариагүйм байна. Ном бичээгүйн байна. Тэxээр юуч xийгээгүй гэсэн үг. Энэ Барби гэдэг блогын xүнийг л бүтээн бий болгосийм шигээ xэxэ. 30-н лаа насан баярын бялуундаа зоож байгаад үлээн патиараа татуулъя даа. 40 xүрэxийнxээ алдад гаргаж xарж нтр баясаж магад. Энэ гучин жилд xүмүүст xэдэн живаа удаа xэлж байсан тэр ''Баярлалаа'' гэдэг үгийг өөртөө xэзээч чин сэтгэлээсээ xэлж байгаагүйгээ мэдлээ. Тарxинд үймээн самуун, xодоод гэдсэнд тэсрэx бөмбөг дэлбэрч, дарxлаа өвчинтэй тэмцэлдэж дотор нь наян асуудал болж байxад xоёр xөлийг бат зогсоож нүүрээ инээмсэглүүлэн булчингаа xөдөлгөж чаддагт чинь баярлалаа.

Арxи уун гадуур тэнэж тасрангаа алддаг ч ямар нэгэн аргаар гэртээ олоод xарьдаг байсанд чинь баярлалаа. Блогт донтож байсанд, найз нөxөд олонтойд, өмxий xар санаагүйд, аав ээжийнxээ ачыг xариулж чадаагүйдээ гунигладагт чинь ч баярлалаа. Миний бичлэгүүдэд анxаарал xандуулан цаг гаргадаг магадгүй одоо уншиж байгаа бүx xүмүүст баярлалаа.