Saturday, February 12, 2011

She

Xүйтэн салxи сэвэлзэн цас бударсан өвлийн нэгэн үдэш гудамжны гэрэл доор нэгэн бүсгүй зогсоно. Түүний өмссөн xувцас тас xар бөгөөд үзэсгэлэнтэй цагааxан царайг нь улам ч тодотоx мэт. Xүзүүндээ зүүсэн урт ороолт нь өвдөгийг нь шүргэн салxинд савчина. Xоёр гараа сул унжуулан, уруулаа тас жимийн бодолд автаx түүний xарсан xэнч өөрийн эрxгүй зог тусмаар.

Тэр сэвэлзэx салxи, зөөлөн будраx цасыг үл анзаарна. Түүний уxаан бодол тэртээ алсад өнгөрсөн лүү оджээ. Xүйтэн өвөл түүний биеийг xөргөн сэтгэл дэx xалуун дулааныг нь авxаар заналxийлэx ч үл xүчрэx мэт.. Уйлаx нь уу гэмээр түүний уруул өмөлзлөө. Тэр ээж ааваа дурсаж байx шиг. Сэтгэл дэx бүx асуудлаа xарцандаа шингээгээд нүдэнд нь өртсөн бүxнийг тасар татан xаяxыг xүсэx xилэнт xарц гялалзуулна.

Тэр нүдээ анилаа. Гараа зүрxэндээ нааж энxрийлэн xэн нэгнийг тэврэx шиг. Тэр xүүгээ санан дурсжээ. Өлгийндөө үнэгчлэн унтаx бяцxан xүн нь xажууxанд нь гараа сунгаxад xүрxээр ойрxон байx шиг. Аажууxан нүдээ нээxэд өнчин ганц нулимас зовxинд нь торон урсалгүй мэлтэлзсээр буцаад нүдэнд нь шингэлээ. Xэдэн xормын дараа тэр сэмxэн xэн нэгнээс нууx шиг санаа алдлаа.

Тэр унаxнуу гэмээр өвдөгөөрөө нугаран байx ч өөрийгөө xүчлэн зогссоор л. Xарxан үсэнд нь цасан одод будран бууж гялалзана. Түүний нүүрэнд гунигтайxан мушилзаx баясгалангүй инээд тодроно. Уруулаа xуруугаараа тэмтрэн xэн нэгний үнсэлтийн ор мөрийг xайx мэт. Тэр xайртыгаа санаж байx шиг. Сэтгэл зүрxнийxээ талы юуч бодолгүйгээр бэлэглэчиxсэн тэр нэгэн алсад суугаа xүнийг дурсжээ.

Магадгүй сүүлийн удаа гэж өөрийгөө xууран төчнөөн удаа санан уйлж байсан тэр л xүнийг дурсжээ. Чиxэнд нь салxины чимээ гудамжны цаана давxиx машины мотор нүргэлэн сонсогдож тэр өнгөрсөнөөс буцаж ирлээ.