Tuesday, November 29, 2011

Өөрлүүгээ өнгийхүй /хоёр жилийн дараа/

Ханиад хүрээгүй ээ эрүүл мэндийн байдал асар сайн. Нэг л тийм тайван жингүүдлийн амьдрал. За тэрч яахав энэ дотор юу болж байна аа гэж...
Зүгээр л Эмх цэгцийн хаанчлал. Бүх зүйл Төлөвлөгөөний дагуу. Надаас их олон зан чанар минь дүрвэн одож дээ. Хар санаа, Хулчгар зан түрүүлээд шууд зугтаасан.  Даанч мөрөөрөө зугтахгүй Урансэтгэмжийг апдээт хийгээд хуулбар хийж л болдог болгочихсон. Ай Урансэтгэмж минь Урансэтгэмж минь чиний эзгүйд блог бичлэггүйдээл... Би яг л робот шиг бэлэн мэдээлэл тархи руугаа шахаад л суудаг хүн болж. Зөн совингоос тэр иргэж ирэх үү гэтэл Магадгүй тэхдээ Итгэл найдвар л мэднэ гэсэн хммм..
Илүү үйлдэл хийх болгонд мөнгө урсах учраас Санхүүгийн байдал асар их хяналт тавиад амар байлгахаа байсан болхоор хөөрхий Хэрэгцээ нэг л өдөр дуугаа хураагаад өрөөндөө орчихсон. Одоо ч тэндээ л сууж байгаа. Санхүүгийн байдалын өгдөг нормын зүйлс, цагын хуваарийг хүлцэнгүйгээр дагадаг болсон доо хөөрхий.
Ёс зүй гуай асар сэтгэл өндөр амьдардаг болсон. Хэн ч түүнийг өдөж хатгаж элдэв зүйлээр гутаан доромжилхоо больсон болхоор. Сахилгагүй зан хүсэл Мөрөөдөл хоёр бага зэрэг томоожсон ч хэвээрээ хэвээрээ хааяа намайг зүгээр байлгахгүй бич , ямар нэгэн юм бич чи гээл байдаг хэвээрээ.
Баяр баясгалан сэрж байнгын эх ундрагатай болсон болхоор Догдлол хадагтайтай нөхөрлөж сэтгэлийн тээр мухарт сураггүй болсон Тунирхал, Эрх занг олж байр сууринд нь эргүүлж оруулсан даа. Балмад бардам зан Хайр сэтгэлээс хэд хэдэн удаа алган боов хүртсэний улмаас ухаажиж Балмад нэрээ орхин Бахархалт Бардам зан болохыг хүсэж байгаа.
Аан тэр Хайр сэтгэл яахав дээ тэр одоо л нэг өөрийнхөө учрыг олж яах гэж миний дотор оршин байгаагаа надад мэдрүүлэх гээд Боломжийг бордож тэжээгээд   л байж байна. Тэхдээ цаадах чинь одоо яахаа мэдэж байгаа. Нүд ирмээл байхын нэг юм хийхнэ дээ гэжжж... 

No comments:

Post a Comment