Sunday, November 20, 2011

Бүтэн сайнд

Аймаар завгүй ажлын таван өдөр дуусч хагас сайнд нь гэрээ цэвэрлэж юмаа угаасаар өнжив. Бүтэн сайнд нэг газарлуу явахаар аль хоёр сарын өмнө товлосон учраас тэрэндээ явахгээл. Бүтэн сайны өглөө манантай бас хүйтэн гэж жигтэйхэн байлаа. Миний амьдардаг жижигхэн хотод байх сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан төвд өглөөний арван цагт би бэлэн байх ёстой болхоор зузаалж аваад л гарлаа.
Тэнд очиход зарим хүмүүс аль эрт ирчихсэн хөгжимөө баглаад машиндаа аччихсан жолооч бид хоёрыг хүлээж байлаа. За ямар учиртай юунд явах гээд байгаан гэхээр  ASVZ гэдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан сангийн байгуулсан Слейдрэхт хотод байдаг төвийн дэргэдэх хамтлагтай хамт өөр хотод байх төвд очиж дуулж хуурдах гээд явж байгаан. Би тэнд нь сайн дурын туслах хийж явсан юм. Манай найз ачааны машин барих эрхтэй тул тэдэнд бас туслаж жолоочоор явсан.
 Энэ хамтлагын бүрэлдхүүн нь найман хүнээс бүрдэх бөгөөд дөрөв нь бага зэргийн сэтгэцийн асуудалтай бусад нь сайн дураар энэ хамтлагт ажилдаг жирийн хүмүүс. Нэг ачааны тэрэг болон микро автобустай замдаа гарлаа.  Би ачааны тэргэнд жолоочийн хажууд сууж явсан бөгөөд манантайд хурдны замаар зуу гаран км цагын хурдтай давхихад нурууны үс босоод аймаар. Цаг орчимын дараа бид Үйдэнхаут гэдэг жижиг тосгоны ASVZ төвд ирлээ.
Урьд нь сүм байсаныг нэмэлт олон байшин барьж өргөжүүлсэн томоохон цогцолбор байлаа. Нидерланд улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ маш их анхаарал тавьдаг тул иймээрхүү төвүүд хот болгонд байх бөгөөд хүний хэрэгцээнд зориулсан бүхэн байна. Усан бассейн, биеийн тамирын заал тэгээд бас багахан хэмжээний кафе, номын сайн, эмч гээд л бүгд байна. Нэгэн төрлийн асрамжийн газар боловч хаалттай сэтгэцийн эмнэлэг шиг биш хүн болгонд нээлттэй хотхон гэж нэрлэмээр.
Бид нарыг тус төвийн зохион байгуулагч эмэгтэй угтан авч кафетэй залгаа байх том зааланд хөгжимөө суурьлуулан тоглоход бэлэн боллоо. Хөгжим бэлэн болж хамтлагыхан тоглолтын хувцас болох цагаан цамц хар өмд, улаан кобой малгай өдөн ороолтоо зүүлээ. Ингээд тоглох цагаа хүлээн суутал үзэгчид маань эхнээсээ кафед орж ирцгээж байлаа. Хэдийгээр сэтгэцийн эмгэгтэй ч гэсэн аль гоё гэсэнээ өмсөж зүүгээд чадлаараа гоёсон харагдана. Үргэлжлэл байгаа...

No comments:

Post a Comment