Wednesday, October 21, 2009

Дампуурцан банкинд ажилладаг сүнс


Би уул нь өөрийгөө амьд, амьдраад байна гэж боддог байлаа. Тэгсэн ойрд телевизээр мэдээ үзээд амьд эсэхдээ эргэлздэг боллоо. Яагаад вэ гэвэл би уул нь нэгэн хувийн арилжааны банкинд нягтлан бодоод суудаг ажил хийдэг юм. Гэтэл одоо зурагт үзэхнээ миний ажлын газрыг дампуурцаан, дампуурцан банк л гээд байхын.
Тэгсэн би чинь одоо цалин авдын шд. Дампуурцан банк надад цалин олгоод би өглөө очоод орой тартлаа юу хийдэг болж тааржийнаа. Блог бичхийн хувьд бол бичдэгээ бичдэг. Гэхдээ ажлаа хийгээл байгаа шдээ. Амны бэлгээс ашидын бэлэг гэдэг хөөрхий дөө. Гудамжаар лааз өшиглөхөө хүлээсээр одоо жил болжийно. Гахсан дээр нь чичив гэдэг шиг газар доогуур ортолоо муулуулаад дөжрөөд байх шиг.
Үндэснийхээ ганц муу арилжааны банкыг нүд аниулаад тэгээд гадгаадын хөрөнгө оруулалтай банкуудад мөнгөө хадгалуулаад гадны юм найдвартай гээл гэвтээл байж дээ. Манайхан муу идэмхий уумхай, залхуу бэртэгчин за өөр чинь ямар муу үгс байдаг билээ бүгдийг нь шавхаад муулий бүгдээрээ. Тэгээд банк дампуурахтай зэрэгцээд хямрал гүнзгийрээд сайхан даа сайхан харинчиг.
Хүмүүс надаас асуудын чи одоо наанаа юугаа хийгээд суугаад байгаан гээд. Ажилаа л хийгээд суужийна гэж бодоод байсан гүй юм байна. Гэхдээ үхцэн гэж яриулуул мөнхөрдийн гэсэн. Гай болоод гадны хөрөнгө оруулалт орж ирээд дампуурцан гээдайсан банк сэргэж мэргэж дампуурал хүсэгсэдэд лай болох вий дээ.
Аа гэхдээ мэдэхгүйм. Харжийл байя. Яг одоогоор бол би чинь сүнс болцын байна. Банк маань ч аль 2008.12.10-с байхгүй болцын байна. Үхээд сүнс минь ажлын байран дээрээ хорогдсон юм байна л даа гэж. Сайн төрөл олж төрөөд хойд насандаа дампуурдаггүй банкинд ажиллах болтугай. Ум ма ни бад ми хум.

6 comments:

  1. gah gah ta aimaaaaar hoooorhon suns eeeeee

    ReplyDelete
  2. Блогчдын арми ч мундаг өсч байна даа. Сүнс хүртэл нэгддэг байштээ хэхэ.

    ReplyDelete
  3. Блогспот дээр блогтой болсон чинь сайхан харагдаж байна шүү

    Сүнс тэгээд ажиллаад л байж дээ хэхэ

    ReplyDelete
  4. За би Барби ахайтаны шинэ блогийн анхны фоллоурс нь боллоо шүү :P

    амжилт хүсэе бичээд байгаарай.

    ReplyDelete
  5. Хичээнээ. Шинэ гэртэй болсон чинь урам зориг ороод бичмээр санагдаад байгаа :).

    ReplyDelete
  6. Анод ын цэрэг юм аа даа янз нь
    Бодлогын чанартайгаар л танайхыг дампууруулаад байгаам биш үү

    ReplyDelete