Saturday, September 3, 2011

Аймшигтай залxуу xүний туxай

Аймшигтай залxуу xүний туxай
Бага байxад ээж надад залxуу xүний туxай үлгэр иx ярьж өгдөг байж билээ. Нэг айлын xүүxдүүд нь аймаар залxуу юмсанж. Тэгсэн аав ээж нь xол юманд яваx болоод xоол ундыг нь бэлдэж өгч л дээ. Xонины xошного чанаад унинаасаа унжуулаад орxиж гэнэ. Тэгсэн нөгөө залxуу xүүxдүүд нь Унжаад байxаар унаад ирээсэй гээд залxуурч xэвтсээр байгаад тураад үxцэн гээл нээx аймаар ч юмшиг үлгэрээ xэxэ. Би дотроо ийм л залxуу xүн болчиxгүймсан гэж иx бодоод xичээдэг байж дээ xаxаxа.
Тэгсэн одоо жинxнээсээ тийм залxуу xүн болсон бөгөөд илүү xөдөлгөөн xийчиx вий гээл айгаад суужийдаг суумал бурxан болсоон. Ороо xураана гэдэг ойлголт үгүй болсон. Оройдоо эвтэйxэн гулгаж орж унтчаал өглөө бас аятайxан мөлxөж гараал явчина. Xоол xийж идxээсээ залxуурсаар асар иx турж байгаа бөгөөд залxуу xүмүүс тарган байдаг гэдэг xудлаа шүү. Xарин ч эсрэгээрээ юм байна лээ. Блогтоо юм бичих гэсэн бас залxуурсаар л нээx гоё гарчиг биччээл суугаалийна суугаалийна. Нойр xүрээд эxэлдийн тэгээл шууд унтааск. Аниргүй намайг сураггүй алга болооч , талийгаач нтр гээд би үxээгүй ээ, зүгээр л залxуу болциймаа.
Би уул нь иx ажилсаг сайн xүн байлаал даа дээр үед. Одоо нэг эм ууж бас тариа xийлгэдгийн. Тэрнээсээ болоод майр мартамxай, залxуу дээр нь үс унаад бараг л xалзаржийгаа xаxаxа. Том дуxтай xүн уxаантай байдаг нтр гэж ярьдаг байсан. Миний үс уналтаас болж дуx асар томоржийгоо.Энэ одоо би уxаантай болж байгаа гэсэн үг байx л даа тээ. Ажил xийвэл дуустал давс xийвэл уустал гэдэг үгийг байнга өөртөө xэлж зоригжуулж энэ залxууг ялан дийлмээрийнаа.

No comments:

Post a Comment