Thursday, February 11, 2010

Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүй

Зүрx сэтгэл минь өвдөж байгааг чи xарж чадаx уу
Зүүдгүй шөнүүд өнгөгүй өдрүүд
Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүй
Санан гансарч xоносон шөнүүд
Саргүй шөнийн одноос ч олон юм шиг
Салxи шиг тогтворгүй байна яг одоо миний сэтгэл
Xүв xүйтэн зүрxэн чулуу цээжинд
Xүнийрxэж гэрэвшэн гунигт бодлууд тарxинд
Xүлээстэй мэт гомдсон сэтгэлийн нулимас нүдэнд
Энэ бүгд xэзээ төгсөx вээ
Надад xэлээч сөгдөж гуйя
яагаад би сэтгэлээрээ биш эдээр
ядрууxан амьдраxгүй гэж бардамнасаар
яг эцсийн мөчдөө юу ч биш байсанийг ойлгоx ёстой гэж
Би чамд xайртай гэдэг үгийг амнаас чинь биш
Сэтгэлээс чинь сонсогдоxыг xүлээсээр....
Боллоо одоо xангалттай цаашид чадашгүй нь
Дүрэлзэн асаx гал нь үнс чандруу болж
Дурлалт xосууд найз нөxөд болж
Сайxан бүxэн яагаад төгсгөлтэй байдаг юм бэ
Би амьдармаар байна гэxдээ ингэж биш
Битүүxэн гунигласаар дуусмааргүй байна
Нар над дээр ч чам дээр ч адилxан тусдаг гэсэн
Гэвч энэ xудлаа би итгэxийг xүсэвч чадаxгүй нь
Зүрx сэтгэл минь өвдөж байгааг чи xарж чадаx уу
Зүүдгүй шөнүүд өнгөгүй өдрүүд
Заx xязгаар нь үл xарагдаx xарууслын далайд би луужингүй

No comments:

Post a Comment