Friday, July 20, 2012

Хов хоосон

Амьдрал гэдэг тэгээд шал худлаа. Дотор бачуурч байна. Хэтэрхий ихийг мэддэг байх өөрт ийм муухай мэдрэмж өгдөгийг даанч мэдсэнгүй. Сэтгэлд хүрэхгүй уур унтуу хүргэхээс цаашгүй зүйлүүд амьдралд ийм их байдаг гэж үү. Нүд нь инээж надруу харавч сэтгэл нь өлөлзөн миний халаас руу шагайх тэд. 
Миний арай дээр хагас маань тээр тэртээд холын холд. Тэр минь байхгүйд амьдрал урдхаасаа хэд дахин хүндээр нуруун дээр минь тухлана. Шавартай шороотой гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүст би тэнэг хүн намайг тэр шалбааг рүү түлхээд живүүлээд өгөөч гэж орилмоор. 
Нэвт харах гэдэг мундаг авъяас ч гэсэн надад бол асар хэцүү уйлмаар мэдрэмж. Би хүмүүсийн бодлыг хүссэн хүсээгүй уншина. Дараа нь сэтгэл өвдөж унтаж чадахгүй шөнөжин орондоо уйлах. Инээж л суухаас илүү сонголт амьдралын энэхэн хэсэгт алга даа. Олон чухалуудын дунд чухал бишээ мэддэг байж амьдрах хэцүүм. Алив дарс хундагала. Хөлчүүхэн суухдаа би нэвт харж чаддаггүйм. Хөхөрч инээж аливд баясдагын.

No comments:

Post a Comment